2025 онд олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа бэхжиж, дэлхийн хэмжээний нийтлэг сорилтуудыг даван туулахад шинэ эрч хүч авчирсан байна.
2025 он бол сэргээгдэх эрчим хүчний хувьд чухал он жил юм. Тухайлбал тус жилд сэргээгдэх эрчим хүч нь нүүрсийг давж, дэлхийн цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр болсон бөгөөд ялангуяа Африк, Өмнөд Азид энэхүү өртөг хэмнэлттэй технологи хурдацтай түгэж байна. Сэргээгдэх эрчим хүчний өртөг буурсаар байгаа нь өсөлтийн эрч хүчийг харуулж байна. Үүний зэрэгцээ автомашины салбарт ч томоохон өөрчлөлтүүд гарч, цахилгаан автомашины хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт хурдацтай өссөн байна.
Хонконгийн “Нань Хуа өглөөний сонин” вэбсайтын сүүлийн үеийн нийтлэлд тэмдэглэхдээ, 2025 онд Хятад улс технологийн инновацийн чиглэлээр хэд хэдэн гол нээлт хийж, өөрийн бодит хүчинд суурилсан технологийн хүчирхэг гүрэн болно гэж онцолсон байна. Хиймэл оюун ухаан, эм зүй, хагас дамжуулагч үйлдвэрлэл зэрэг салбарын нээлтүүд олон нийтийн анхаарлыг татсан байна. "Дижитал торгоны зам"-ын хүрээнд Хятад улс судалгааны хамтын ажиллагаа, үр дүнг хэрэгжүүлэхэд дөхөм болгох зорилгоор хамтарсан лаборатори, технологи дамжуулах платформ байгуулахыг дэмжиж ажиллаж байна. Пакистанд томоохон хэмжээний шилэн кабелийн сүлжээ барих зэрэг төслүүдээр жишээ дурдахад, энэ төрлийн "технологийн дипломат ажиллагаа" нь дэд бүтцийн холболтыг сайжруулаад зогсохгүй бүс нутгийн хамтын ажиллагаа, мэдлэг туршлага хуваалцах шинэ боломжийг бий болгож байна.
