solongonews
2015 оны Хөлөнбуйрын нүүдэлчдийн олон улсын хөгжмийн наадам эхэллээ
2015-07-04 10:08
Хөгжмийн наадмын нээлтийн ажиллагаан дээр морин хуур, уртын дуу, хөөмий эгшиглэж, тэрчлэн үндэстний хувцас заслын шоу болсон байна.

Дундад улсад анхны гэх нүүдэл соёлоор гол болгосон 2015 оны Хөлөнбуйрын нүүдэлчдийн олон улсын хөгжмийн наадам 7 дугаар сарын 3-нд Өвөр Монголын Хөлөнбуйрын Шинэ Барга хошуунд нээлтээ хийлээ.

Хөгжмийн наадмын нээлтийн ажиллагаан дээр морин хуур, уртын дуу, хөөмий эгшиглэж, тэрчлэн үндэстний хувцас заслын шоу болсон байна.

2015 оны Хөлөнбуйрын нүүдэлчдийн олон улсын хөгжмийн наадам үндэстний засал, орчин үеийн засал гэсэн хоёр хэсгээс бүрдэж, умардын үндэстний соёлыг харуулахын зэрэгцээ дэлхийн олон газрын дуу хөгжмийг сонирхуулах юм.

Зохион байгуулагч талын танилцуулснаар, энэ удаагийн хөгжмийн наадамд Grammy Awards-д орлцох сонгон шалгаруулах ажиллагаа зохион байгуулж, Grammy Awards-д 9 удаа оролцон 6 удаа шагнал авсан нэрт хөгжимчин Daniel Ho 7 дугаар сарын 4-нд газар дээр нь хүрч дуучин шалгаруулж, экологийн хөгжмийн элементийг өөрийн бүтээлдээ оруулан дэлхийн үндэстний дуу хөгжмийн бүтээлийг бүтээж, Grammy Awards-д оролцох юм байна.

2015 оны Хөлөнбуйрын нүүдэлчдийн олон улсын хөгжмийн наадам 7 дугаар сарын 5 хүртэл үргэлжилж, улсын дотоод гадаадын олон дуучин хамтлаг тоглолт хийх юм байна.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл