solongonews
Намгархаг газрын конвенцод нэгдэгч талуудын 15-р бага хурал өндөрлөв
2025-08-01 16:03
Намгархаг газрын конвенцод нэгдэгч талуудын 15-р бага хурал өндөрлөв.

Зимбабве улсын Викториа хүрхрээ хотод болсон Намгархаг газрын конвенцод нэгдэгч талуудын 15-р бага хурал 07-р сарын 31-нд хаалтаа хийсэн байна. Талууд намгархаг газрын засаглал, хамгаалалтыг дэлхийн хэмжээнд ахиулах олон улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тус бага хурлаар “Викториа хүрхрээний тунхаглал”-ыг баталж, нөөц баялгийн оролцоо, улс төрийн үүрэг амлалтыг нэмэгдүүлж, намгархаг газрыг хамгаалан, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг талуудад уриалав.

Бага хурлын дарга, Зимбабвегийн Байгаль орчны сайд Эвелин Ндлову хаалтын ёслол дээр хэлсэн үгэндээ, бага хурлаас хүлээсэн амлалтыг үндэсний бодлого, стратегидаа тусгаж, намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд үүссэн нөөцийн хомсдолыг нөхөхийн тулд олон улсын хамтын ажиллагаа, санхүүгийн механизмыг бүрэн ашиглахыг талуудад уриалав. Мөн тэрээр “Энэ нь дэлхийн байгаль орчныг хамгаалахад үзүүлэх нөлөөгөө хамтаар нэмэгдүүлж, экосистем, хүний эрүүл мэндийг сайжруулахад тусална"гэжээ.
Хятадын төлөөлөгчдийн мэдээлснээр, энэ удаагийн хурлаар Хятад улс болон бусад орны хамтран санал болгосон хоёр тогтоолын төслийг баталсан байна. Хоёр тогтоолд улс орнуудад нүүдлийн шувуудын зам, намгархаг газрын гол амьдрах орчныг хамгаалах, сэргээх үндэсний арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх, менежмент, зохистой ашиглахад шинэ технологи, уламжлалт мэдлэгийг нэгтгэн сурталчлахыг уриалсан байна.

Долоодугаар сарын 24-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус бага хурал нь “Намгархаг газрыг хамгаалж, хамтын ирээдүйг цогцлооё” урианы дор олон улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, экологийн эрүүл мэнд, биологийн олон янз байдлыг хадгалах, уур амьсгалд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд намгархаг газрын гол үүргийг онцлон харуулах зорилготой юм. Хурлын үеэр Хятадын төлөөлөгчид Хятадын байгаль орчныг хамгаалах ололт амжилтыг харуулсан үзэсгэлэн гаргаж, 3000 орчим жуулчдыг татсан байна.

Зохиогч: ШЮЙ ЖЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл