solongonews
“14 дүгээр таван жил”-ийн хугацаанд Хятад улс 41 боомтыг шинээр нэмж, өргөтгөлөө
2026-01-20 10:59
“14 дүгээр таван жил”-ийн хугацаанд Хятад улс 41 боомтыг шинээр нэмж, өргөтгөлөө.

Хятад улсын Гаалийн байгууллагын ажлын хуралдаанаас сүүлийн үед мэдээлснээр, “14 дүгээр таван жил”-ийн хугацаанд Хятадын Гаалийн байгууллага жилд дунджаар 5.2 тэрбум тонн, 42.3 их наяд юанийн өртөг бүхий импорт, экспортын бараанд хяналт тавьж ажилласан байна.

Энэ хугацаанд 19 иж бүрэн гаалийн баталгаат бүс шинээр байгуулж, 41 боомтыг шинээр нэмж өргөтгөсөн нь нээлттэй хамтын ажиллагааг түргэсгэхэд чухал алхам болжээ. Мөн хил дамнасан худалдааны бүх шат дамжлагыг “Нэг сүлжээгээр нэг дор шийдэх” тогтолцоонд шилжүүлж, гаалийн бүрдүүлэлтийн хялбаршуулалт мэдэгдэхүйц дээшилсэн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл