solongonews
Хятадын эдгээр тосгон шилдэг жуулчны тосгоноор тодорсон
2025-10-18 21:21
Хятадын эдгээр тосгон шилдэг жуулчны тосгоноор тодорсон

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас 10-р сарын 17-нд Хятадын Жэжан мужийн Хужоу хотод “Шилдэг жуулчны тосгон “-ны шалгаруулалт хийлээ.

29 улсын 52 тосгон 2025 оны тав дахь удаагийн “Шилдэг жуулчны тосгон”-оор тодорчээ. Үүнд Хятадын дөрвөн тосгон багтсан: Гуйжоу мужийн Цян-дуннан Мяо үндэстэн, Дун үндэстний Өөртөө Засах Тойргийн Липин шянь Шуанжан хотын Хуанган тосгон, Сычуань мужийн Ганзй Төвдийн Өөртөө Засах Тойргийн Данба шяньгийн Молдошан суурингийн Жикайи тосгон, Жансу мужийн Тайжоу хотын Синхуа хотын Цянду суурингийн Дунлу тосгон, Жэжан мужийн Хужоу хотын Наньшунь дүүргийн Хэфу суурингийн Диган тосгон болно.

Ийнхүү Хятад улсад НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас шагнасан “Шилдэг жуулчны тосгон“-оор нийт 19 газар шалгарсан байна.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл