Дундадын эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд эргэж сэргэх хандлага илэрч, өмнө нь боловсруулж хэрэгжүүлсэн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах бодлого болон өөрчлөлтийн арга хэмжээнүүд үр ашгаа өгч, Дундадын улс ардын эдийн засаг сүүлийн үеийн сэргэлтийн байдлаа үргэлжлүүлэх боломжтой болсон гэж Дундадын Аудитын үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Шэн Лайюүнь энэ сарын 6-нд мэдэгдлээ.

Шэн Лайюүнь мөн өдөр өнөөгийн эдийн засгийн байдалтай холбогдуулж хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, эдийн засгийн өсөлт, ажлын орон тоо, бараа бүтээгдэхүүний үнэ ханш, олон улсын орлого зарлага зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн макро эдийн засгийн эрхлэлтийн тухай үзүүлэлтээс харахад, энэ онд Дундадын улс ардын эдийн засгийн эрхлэлт ерөнхийдөө зүй зохистой цар хүрээнд байх болно гэжээ.

