solongonews
Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцов
2025-05-28 10:07
Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцлоо.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим, Вьетнамын ерөнхий сайд Фам Мин Чин нарын хамт 05-р сарын 27-ны орой Куала Лампурт болсон АСЕАН-БНХАУ-Персийн Булангийн Арабын Орнуудын Хамтын Ажиллагааны Зөвлөлийн \БАОХАЗ\ гурван талт эдийн засгийн форумын нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв. 

Ли Чян:

- АСЕАН-БНХАУ-БАОХАЗ-ийн дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдаж байгаа нь гурван талын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж байна. Өнөөрийн нөхцөлд тулгамдаж буй сорилтыг хамтдаа даван туулах нь боломжуудыг бий болгож байна. Хятад улс АСЕАН болон БАОХАЗ-тэй хамтран хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, бүс нутгийн интеграцийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ДХБ-тай олон талт худалдааны тогтолцоог гол цөм болгож, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, жигд байдлыг хадгалж, хамтын хөгжлийн шинэ нөхцөл байдлыг тасралтгүй бий болгоход бэлэн байна гэдгээ илэрхийллээ. 

Анвар Ибрахим:

- АСЕАН-БНХАУ-БАОХАЗ-ийн анхны дээд хэмжээний уулзалт хамтарсан мэдэгдэл гаргаж, гурван тал хамтран эв нэгдэл, хамтын ажиллагааны хүчтэй дуу хоолойг дэлхий нийтэд хүргэлээ. БНХАУ бол АСЕАН болон БАОХАЗ-ийн чухал түнш бөгөөд эдийн засгийн хөгжлийг ахиулах, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах, олон улсын шударга ёсыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. АСЕАН нь тусгаар тогтнол, бие даасан байдлын үзэл баримтлалыг баримталж, Хятад улс болон БАОХАЗ-ийн орнуудтай түншийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутаг төдийгүй дэлхийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг ахиулахад улам их хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байна гэж хэллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл