Долдугаар сарын 29–31-ний өдрүүдэд Дэлхийн парламентын дарга нарын VI бага хурал Швейцарийн Женев хотноо амжилттай зохион байгуулагдаж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи “Олон талт үзлийг дэмжин, хамтдаа сайн сайхан гэр орныг бүтээцгээе” сэдвээр илтгэл тавив.

Жао Лэжи илтгэлдээ “Өнөөгийн нөхцөлд хүн төрөлхтөн энх тайван, хөгжил дэвшлийн хувьд олон сорилттой тулгарч буй юм. Ийм нөхцөлд хууль тогтоох байгууллагууд хамтран энх тайван, аюулгүй байдлыг хамгаалж, харилцан хөгжлийг дэмжих, соёл иргэншлүүдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх замаар жинхэнэ утгаараа олон талт үзлийг хэрэгжүүлж, илүү шударга, үндэслэлтэй дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой” гэв.
Мөн тэрээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал олон улсын парламентуудтай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хамтран хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Жао Лэжи бага хурлын ерөнхий мэтгэлцээнийг даргалж, Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч Аксон, ерөнхий нарийн бичгийн дарга Чун Гонг болон Бразил, Пакистан, Орос, Казахстаны парламентын удирдлагуудтай уулзаж, хууль тогтоох байгууллагуудын харилцан солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар гүнзгий санал солилцов.
