solongonews
Бамбар дамжуулагчид Ордос музейг сонирхов
2015-08-12 11:41
Бамбар дамжуулах ёслолын ажиллагаанд оролцсон тамирчид Ордос музейг сонирхов.

8 дугаар сарын 10-ны өдөр бамбар дамжуулах ёслолын ажиллагаанд оролцсон тамирчид Хияа багш шинэ дүүрэгт байрлах Ордос музейг сонирхов.

Монгол бүсгүйн толгойн гоёл, эмээл, янз бүрийн түүхэн олдворууд....музейд хадгалагдаж байгаа үзмэр бүгд л хүмүүсийн сонирхлыг татаж, Ордос нутгийн түүх соёл, амьдрал иргэншлийг харуулж байгаа эдгээр зүйлс нь ирсэн гийчдийн сэтгэлд хүрч байлаа.

Ёгор үндэстний тамирчин Ань Шүэвэн хэлэхдээ: - Ордос хотод ирсэн өдрүүдэд бамбар дамжуулах ёслолд бэлтгээд маш зав муутай байлаа. Өнөөдөр аз болж Ордос музейг сонирхоод элэг нэгтэй ах дүү үндэстнийхээ уугуул соёлтой танилцаад үнэхээр сэтгэл өндөр байна. Их юм үзэж, нүд тайллаа гэв. Жийнүү үндэстний Судаан: - Өвөр Монголд ирээд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл догдолж байна гэжээ.

 

Эх сурвалж : спортын Х наадмын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл