150 матар тэжээгч
2015-08-18 17:46
150 матраа амьтны хүрээлэнд хандивлав.
Канадын Торонтогийн нэг хүн матрын хорхойтон аж. Тэрээр гэртээ 150 матар тэжээдэг гэнэ. 10-аад жил эдгээр матрыг тэжээсэн бөгөөд зарим матар нь 3 метрийг давсан гэнэ. Зарим нь туйлын догшин болохоор эзэн нь аргагүй амьтны хүрээлэнгээс тусламж гуйсан байна.
Торонто хотын хэвлээр явагч амьтны хүрээлэнгийн ажилтан матрын эзний гэрт очиж, 1.2 - 3.3 метрийн урттай 150 матар хооллож байгааг түүнийг хараад их цочсон гэнэ. Ингээд 20 сайн дурын ажилтан 4 ачааны машин түрээслэн хэдэн арван чингэлгээр 150 матрыг зөөн аваачсан байна.
Матрын эзэн нууцаар матар тэжээсэн нь хууль бус явдалд тооцогдож, хамгийн ихдээ 5000 Канад доллараар торгуулахаар болжээ.

Матар
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
