Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба 01-р сарын 20-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, “15-р таван жилийн төлөвлөгөө”-г сайтар эхлүүлэхэд гаргасан ахиц дэвшлийн тухай танилцууллаа. Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Ван Чанлинь танилцуулгандаа:
- Энэ онд бид 2026-2030 он хүртэлх дотоодын эрэлтийг өргөжүүлэх стратегийн хэрэгжилтийн төслийг судлан боловсруулах бөгөөд “хоёр шинэ” бодлогын хамрах цар хүрээ болон нөхөн төлбөрийн стандартын цар хүрээг улам төгөлдөржүүлэх болно. Өнөөгийн байдлаар Хятад улс “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд өндөр технологийн салбарын тэргүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж хэллээ.
