solongonews
Хятадын сансрын салбарт шүхрээр буулгах туршилт амжилттай боллоо
2026-01-14 10:14
Хятадын сансрын салбарт шүхрээр буулгах туршилт амжилттай боллоо

Хятадын CAS Space компанийн судлан бүтээсэн “Лихун-1” нисэх төхөөрөмж Хятадын Жиүчуань хиймэл дагуул хөөргөх төвд 1-р сарын 12-ны үдээс хойш түүхэн ач холбогдолтой даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. Ингэснээр Хятадын сансрын арилжааны салбарт анх удаа 100 километрийн өндөрт тойрог замын нислэгийг шүхрээр буулгах туршилт амжилттай боллоо.

“Лихун-1” нисэх төхөөрөмжийн нислэг 120 километрийн өндөрт хүрсэн бөгөөд Карманы шугамыг даван богино хугацаанд сансарт нэвтэрч, тээвэрлэж явсан буцах ачааны капсул нь шүхрийн тусламжтайгаар амжилттай газардлаа. Энэхүү амжилт нь Хятадын дахин ашиглах боломжтой сансрын нисэх төхөөрөмжийн технологид чухал ахиц дэвшилд хүрснийг харуулж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл