
Торгоны зам эдийн бүс болон ХХI зууны далай дээрх торгоны зам нь стратегийн ажил хэрэгч хамтын ажиллагаанд орсноор, Дундад, Монголын улс төрийн харилцан итгэл гүнзгийрэн, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлсэн. Ингэснээр Монгол Улсаас Эрээн хотод суралцах монгол оюутан сурагчдын тоо жил ирэх туsам нэмэгдэж, Хятад хэл болон бусад мэргэжлийн чиглэлээр сурч байна.
Монгол Улсын оюутан Бүжинлхам Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хот дахь Олон Улсын Дээд Сургуулийн Хэл утга зохиолын ангид сурч байгаа аж. Тэрээр анх ирэхдээ нэг ч Хятад үг мэдэхгүй байсан бол нэг жилийн хичээл зүтгэлээр хятадаар ярихыг ойлгохоор барахгүй ярьж, бичиж чаддаг болсон. Мөн багш, ангийн хүүхдүүдтэйгээ чөлөөтэй харилцан, гадаад дахь амьдрал, сурлагадаа дасжээ. Бүжинлхам хөгжөөн наргиан бялхсан Эрээн боомтын ахуй амьдралд гайгүй дасаж, “Эрээн хот нь миний хоёр дахь нутаг” гэнэ.
Хятад хэл болон бусад мэргэжлийн хичээлийг сурахаас гадна өв зузаан Хятадын соёл уламжлалын тухай хичээл ч гадаадын оюутнуудын сонирхлыг багагүй татдаг. Тиймээс уг сургууль нь тусгай цаасан хайчилмал, цайны дэг журам, арслангийн бүжиг, күнфү зэрэг Хятадын соёл урлагийн онцлогтой хичээлийг орж байна. Гадаад оюутнуудын суралцах урмыг дайчилснаар үл барам тэдний амьдрал, сурлагыг олон агуулгатай болгохын зэрэгцээ Хятадын соёл, уламжлалын гайхамшгийг таниулж байна.

Эрээн хот дахь Олон Улсын Дээд Сургуульд Бүжинлхамын адил хятад хэлний үндсэн мэдлэггүй сурагчдаас гадна, хятад хэлний түвшин тогтоох шалгалтаар элсэн ирсэн оюутнууд ч байдаг. Тэд Дундадын оюутнуудын хамт мэргэжлийн хичээл үздэг. Энэ жил дөнгөж нэгдүгээр крусийн оюутан Номин багаасаа хятад хэл сурах дуртай, хятад хэлийг өөрөө сурч түвшин тогтоох шалгалтыг амжилттай давж, одоо эдийн засгийн чиглэлээр сурч байна. Анх математикийн мэргэжлийн нэр томьёог цээжлэх нь Номинд толгойн өвчин байж билээ. Хятад хэлдээ тийм ч сайн биш энэ охины хувьд математикийн мэргэжлийн нэр томьёог хятадаар ойлгох нь хэдий хүндрэлтэйг бодоход л ойлгож болно. Гэвч тэрээр цуцалтгүй хичээн зүтгэснээр энэхүү хүнд давааг давж чадсан.
Эрээн хот дахь Олон Улсын Дээд Сургуульд 50 гаруй Монгол Улсын оюутан байдаг. Тэд хятад хэл, соёлын саадыг амжилттай давснаар, хятадын оюутнуудын адил хичээл, шалгалтад оролцох болно. Өөр өөрийн хүссэн мэргэжлээ сайн сурч, эх орондоо буцаж, амжилттай ажиллан, Дундад, Монгол хоёр орны найрсаг харилцаанд өөрийн хүчин зүтгэлээ үзүүлнэ гэж найдаж байна.
Урт хугацааны амьдрал, сурлагын дунд гадаад оюутнуудын алба тэдний халуун дулаан гэр бүл нь байж, багш нар нь ар гэрийнхэн шиг нь санагддаг. Эдгээр гадаад оюутнууд нь багш нартаа сайн дурсамж үлдээж, ангидаа бол багш шавь, хичээлийн дараа бол найзууд болдог.
Эрээн хот Олон Улсын Дээд Сургууль 2012 оноос эхлэн гадаад оюутан элсүүлж, гадаад оюутны тоо тасралтгүй нэмэгдсэнээр тус сургууль нь багшийн эгнээгээ нэмэгдүүлэн, сургалт болон менежментийн талаар шинийг эрэлхийлсээр байна.
“Улс хоорондын харилцаа иргэдэд, иргэдийн харилцаа ойлголцолд” оршино. Аливаа улсын харилцааны хөгжил худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь чухал зүйл байдаг бол мөн соёлын харилцаа нь ч адил хүчин зүйл болдог. “Нэг бүс нэг зам”-д гадаад оюутнууд нь солилцоо гүүр болон улс хооронд харилцан суралцах, солилцох, хамтдаа хөгжихийг ахиулахад салж болшгүй холбоотой байж, “Нэг бүс нэг зам” нь Дундад, Монголын харилцаа хамтын ажиллагаанд “Мөрөөдлийн орон зай”-г бий болгосноор үл барам гадаад оюутнуудад ч илүү таатай орчинг бүрэлдүүлсэн.
Одоогийн байдлаар Эрээн хотод сурч буй Монголын оюутан сурагчдын тоо 300 гаруйд хүрч, сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэн, Эрээн хот нь маш олон гадаад оюутнуудын номын дуу сонсож, хүсэл мөрөөдлөө биелүүлэх газар болсон байна.
