solongonews
Дундад улсын иргэдийн хэрэглээний үнийн ерөнхий түвшин 1.2 хувиар өсөв
2015-06-09 17:58
Өргөн хэрэглээний барааны үнэ 0.9 хувиар, үйлчилгээний үнэ 2.1 хувиар тус тус өссөн байна.

Статистик мэдээгээр, 2015 оны 5 дугаар сарын Дундад улсын хэмжээнд оршин суугчдын хэрэглээний үнийн түвшин  өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар өссөн байна.

Үүнд хотын оршин суугчдын хэрэглээний үнийн түвшин 1.3 хувиар, хөдөө орон нутгийнх нь 1.6 хувиар өсөж, хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.6 хувь, хүнсний бус бүтээгдэхүүний үнэ нь 1.0 хувиар тус тус өсжээ. Өргөн хэрэглээний барааны үнэ 0.9 хувиар, үйлчилгээний үнэ 2.1 хувиар өссөн байна.

Энэ оны эхний 5 сард Дундад улсын иргэдийн хэрэглээний үнийн ерөнхий түвшин өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар өссөн байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл