Өвөр Монголын Алшаа аймгийн намрын ойжуулах ажил эхэллээ. 2026 оны шинэ жилийн баяраас өмнө 37.33 мянган га ойжуулахаар төлөвлөж байна.
Хятадын зүүн хойд,төв,баруун хойд нутгийн ойн халхавчийн төслийг 1978-онд хэрэгжүүлэсэнээс нааш, Алшаа аймаг нийт 6.67 сая га цөлжилтийг сайжруулсан юм.
Алшаа аймаг Өвөр Монголын баруун хязгаарт байрлаж байдаг. 270 мянган хавтгай дөрвөлжин километр хутаг дэвсгэрт шаргал элс, говь нутаг, баян бүрдүүд тархаж, байгалийн өвөрмөц орчныг бүрдүүлжээ.хур тунадас цөөхөн, Бадайн жаран , Тэнгэр элс,Улаанбух гурван томоохон элс нь нийт 94,700 хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн, Алшаа аймгийн нутаг дэвсгэрийн 35.07%-ийг эзлэж,ӨМӨЗО-ны бүх элсэн цөлийн 83.04%-ийг эзэлдэг.
40 гаруй жилийн турш, шинжлээх ухаанч судалгаанаар говь хээрийн бүсэд тохиромжтой заг, сухай, хармаг зэрэг өвс мод тариж цөлжилтийг зассанаас илэрхий бүтэмж олж бий.


