Уг төслийн төсвийн дагуу, Бээжин хот голцуу шинжлэх ухаан технологи, соёл боловсрол, интернэт мэдээлэл, банк санхүү зэрэг зургаан том салбарыг гадагш илүү нээлттэй болгох хүчээ улам эрчимжүүлнэ. Мэргэжилтнүүд үзэхдээ, энэ арга хэмжээ Бээжин хотын үйлдвэрлэлийн хөгжлийн арга хэлбэрийн шинэчлэлийг урагшлуулахад ашигтай бөгөөд Дундад улс нээлттэй байдлаа гүнзгийрүүлэхэд туршлага болох юм гэжээ.
Бээжин, Шанхай зэрэг томоохон цөөн хотод үйлчилгээний салбар эдийн засгийн удирдах гол салбар болжээ. Одоогийн байдлаар, Бээжин хотын эдийн засгийн ерөнхий хэмжээний 78 хувийг үйлчилгээний салбарт түшиглэн бүтээдэг учраас маш чухал байр суурьтай юм. Хятадын Ардын их сургуулийн эдийн засгийн дээд сургуулийн профессор Лю Рүй сэтгүүлчид хэлэхдээ, Бээжин хотыг Дундад улсад "үйлчилгээний салбарыг өргөжүүлэн улам нээлттэй болгох туршилтын анхны хот" болгох нь Дундад улс нээлттэй байдлаа улам хурдтай гүнзгийрүүлэх шаардлага, Бээжин хот хөгжлийн хэлбэрээ шинэчлэн өөрчлөх ерөнхий чиглэлд нийцэх юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: - Үйлчилгээний салбарыг улам нээлттэй болгох нь бид ДХБ-д элсэн орсны дараах амлалт юм. Харин Бээжин хотыг сонгосны учир гэвэл тус хотын үйлчилгээний салбарын хөгжлийн суурь сайн, нээлттэй байдлын нөхцлийг хангасан учраас гадаад хөрөнгө оруулалт дотоодын үйлчилгээний салбарын чанар чансаа дээшлэхийг урагшлуулж болох юм. Түүнчлэн Бээжин хот эдийн засгийн бүтцээ сайжруулж, дөрвөн төвийн байршуулалтыг төлөвжүүлсэн, шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн төв, олон улсын солилцооны төв, улс төр соёлын төв нь бүгд үйлчилгээний салбартай маш нягт холбоотой юм" гэжээ. Үйлчилгээний салбар хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбартай харьцуулбал өргөн хүрээтэй байдаг. Дэлхийн худалдааны байгууллага үйлчилгээний ажлыг 15 салбарт ангилсан бөгөөд цаашид нарийн ангилбал 1200 төрөл байна. Бээжин хотын туршилтын цэгийн төслийн дагуу шинжлэх ухаан технологи, интернет мэдээллийн үйлчилгээ зэрэг 6 том салбарыг илүү нээлттэй болгоно.
Дундад улс Худалдааны яамны Судалгааны хүрээлэнгийн судлаач Ли Жюнь хэлэхдээ, Бээжин үйлчилгээний салбарыг нээлттэй байлгах туршилтын цэгийг нэмэгдүүлж, өргөн хүрээтэй, олон төрөл зүйлтэйгээрээ үлгэр жишээ болно гэжээ.
Тус төлөвлөгөөний дагуу холбогдох хууль дүрмийн нөхцөлд Бээжин хот гадаадын банк санхүүгийн байгууллагад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай банк санхүүгийн байгууллага хамтран банк байгуулах, гадаад дотоодын хөрөнгө хамтран эмнэлэг байгуулах боломжийг аажмаар судлах зэрэг агуулгыг багтааж байна.
Дундад улсын Ардын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор Лю Рүй сэтгүүлчид хэлэхдээ, үйлчилгээний ажил төрлийг нээлттэй болгоно гэдэг үе шаттай үйл явц юм. Зарим ажил төрлийг хамгаалалттай байлгах нь олон улсын дүрэм журамд нийцнэ. Гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятад улсад хөлөө олохын тулд урьдаар сайн хичээллэх хэрэгтэй гэжээ.
"Урьд нь гадаадын худалдаачид манай орны үйлчилгээний салбарт орж ажиллахад соёл иргэншлийн салбарт болон дотоодын нэлээд буурай аж үйлдвэрээр хязгаарлагддаг байсан. Жишээ нь, банк санхүүгийн даатгалын үйлчилгээ гэх мэт. Бид ДХБ-д үе шаттай нээлттэй болгоно гэж амласан. Гэхдээ үйлчилгээний аль салбар гадаадын худалдаачдад тохирох, аль салбар илүү нээлттэй байхыг би хэлж чадахгүй. Учир нь салбар бүр өөр өөр байдаг. Харин гадаадын худалдаачдын ашиг тус, өрсөлдөх хүчин Хятадын зах зээл, бодлогын суурин дээр тулгуурлах ёстой юм. " Дөрвөн том чөлөөт худалдааны бүстэй адил Бээжин хот Хятадын үйлчилгээний ажил төрлийн анхдагч туршилтын чанартай хот болсны хувьд улам гүнзгий стратегийн асуудлууд холбогдож байна. Гурван жил туршин ажилласны дараа Бээжин хот амжилт туршлагаа бүх улсад дэлгэрүүлж, улс орны нээлттэй бодлогод лавлагаа өгөх юм.
Бээжин хот үйлчилгээний салбарыг улам нээлттэй болгоно
2015-05-23 09:37
Саяхан Дундад улсын Төрийн Зөвлөлөөс ”Бээжин хот үйлчилгээний салбарыг өргөжүүлж, улам нээлттэй болгох туршилтын ерөнхий төсөл” баталснаар, Бээжин хот Дундад улсд ”үйлчилгээний салбарыг өргөжүүлэн улам нээлттэй болгох туршилтын анхны хот” болжээ.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
