solongonews
Зүүн хойд 3 муж ”Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулна
2015-05-08 09:34
Зүүн хойд 3 муж ”Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулна

        Энэ сарын 5-нд Ляонин мужийн гадаад худалдааны байгууллагаас мэдээлснээр, Ляонин, Гирин, Хармөрөн 3 муж саяхан хамтын ажиллагааны механизмын санамж бичигт гарын үсэг зурж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад хамт оролцохоор болжээ.
        Дундад улсын зүүн хойд бүс нутаг Зүүн Хойд Азийн төв хэсэгт байрладаг. Өдгөө зүүн хойд Ази нь Умард Америк, Европын дараа орох эдийн засагтай болж хөгжжээ.
        Зүүн хойд 3 муж газар зүйн байрлалаар ойр, эдийн засгийн бүтэц төстэй, Орос, Монгол, Япон, Өмнөд, Хойд Солонгостой худалдаа хийхэд олон давуу талтай. Ийнхүү дээрх 3 мужийн эдийн засаг худалдааны харилцан нөхөх чанарыг ашиглаж, Дундад, Орос, Монгол 3 орны эдийн засгийн хонгилын байгуулалтыг эрчимжүүлж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад нэгдэн орох болно.
        Ляонин, Гирин, Хармөрөн 3 мужийн хамтын ажиллагааны механизмд мөн бизнесийн мэдээллийн сайт ажиллуулах, гадаадад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны индрийг нээлттэй болгох, 3 мужийн худалдааны танхимын дарга нарын зөвшилцлийн дүрмийг тогтоох, хөрөнгө татаж хуримтлуулах зэрэг чухал арга хэмжээг дэмжих агуулга багтаж байна.

Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл