solongonews
”Тяньжөү-8” ачааны хөлөг хяналттай агаар мандалд дахин нэвтэрлэээ
2025-07-09 10:27
”Тяньжөү-8” ачааны хөлөг хяналттай агаар мандалд дахин нэвтэрлээ.

Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албанаас:

"Тяньжөү-8" ачааны хөлөг 07-р сарын 09-ний өдрийн 06:00 цаг 42 минутад хяналттай агаар мандлын давхаргад дахин нэвтэрсэн байна. Сансрын хөлгийн ихэнх эд ангиудыг дахин оруулах явцад шатаж сүйрч, бага хэмжээний хэлтэрхий далайн бүсэд унасан байна гэж мэдээллээ.

Вэньчаны сансрын хөөргөх төвөөс "Тяньжөү-8" ачааны хөлгийг 2024 оны 11-р сарын 15-нд тойрог замд нь оруулж, сансрын нисгэгчдийг тойрог замд амьдрахад зориулсан хэрэглээний материал, түлш, хэрэглээний тоног төхөөрөмж зэрэг эд материалыг ачжээ.

Тяньжөү-8 ачааны хөлөг долдугаар сарын 08-нд сансрын станцын цогцолборыг амжилттай нүүлгэн шилжүүлж, бие даасан нислэгийн үе шатандаа орсон байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл