solongonews
Дипломат ажилтнууд Хөххотоор аялав
2015-06-27 11:25
Дипломат ажилтнууд Хөххоттой танилцав.

III дахь удаагийн “Дундад улсын соёлын аялал, Өвөр Монголын соёлын аялал”-ын үйл ажиллагааны анхны өдөр дипломат ажилтнууд Хөххотоор аялав. 6 дугаар сарын 26-ны өдрийн өглөө Өвөр Монголын И Ли компанийг зорсон юм. И Ли компани нь “2014 оны Дэлхийн Топ-20” сүүний компанийн цорын ганц Азийн компани болно.

Үдээс хойш Өвөр Монголын Музей болон Өвөр Монголын Ардын Урлагийн  баг бүрэлдэхүүнтэй уулзаж, Өвөр Монголын түүх, соёл урлагтай танилцсан байна.

Зохиогч: Ариухан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл