Өвөр Монголыг Дундад улсын хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийн туршилтын чигээр сонгосны нэг шалтгаан нь Өвөр Монгол газар нутгаар өргөн уудам, хөл бөмбөгийн талбайн бүтээн байгуулалтын талаар нөхцөл боломжтойд юм. Энэхүү давуу талаа түшиглэн Өвөр Монгол хөл бөмбөгийн бүтээн байгуулалтад тун их хүч оруулж, Өвөр Монголын бүх аймаг хот, цаашлан сургууль болгонд хөл бөмбөгийн талбай байгуулах хатуу шаардлага тавьсан байна. Хөххотоор жишээлж ярихад, цаг агаар дулаарахыг дагаад гудамж талбайн цэцэрлэгээр жижиг, авсаархан хөл бөмбөгийн талбай маш олон болов.

Өнөөдөр болтол Хөххот 30 чингэлэг маягийн хөл бөмбөгийн задгай талбайг бүтээн байгуулж, жилийн дотор 50-ыг байгуулахаар төлөвлөж байна. Хөл бөмбөгийн битүү талбайг 5-ыг байгуулж, жилийн дотор 10-ыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Хөххот бас хөл бөмбөгийн дасгалын талбай болон хотын зэргийн хөл бөмбөгийн дасгалын суурин газрыг сонгон байгуулах ажлаа түргэтгэж, хотын ардын тамирын талбайг хотын төвийн хэмжээний талбай болон U13 хөл бөмбөгийн дасгалын суурин болгон өөрчлөхөөр завгүй ажиллаж байна. Үүний зэрэгцээ 13 га талбайтай, 150 хүний багтаамжтай дасгалын ӨЗӨ-ны зэрэглэлийн хөл бөмбөгийн дасгалын суурин газрыг бүтээн байгуулах юм .
ӨЗО-ны засгийн ордноос тусгайлан нэг хэсэг хошуу шянь хотын хөл бөмбөгийн талбайн бүтээн байгуулалтын ажлын хурал хийж, энэ жилд хил дагуу хошуу хот, “Гурван цөөн тоот үндэстэн”-ний хошуу шянь зэрэг 30 гаруй хошуу шянь хот тойрог болгонд олон үүрэг гүйцэтгэж чадах хөл бөмбөгийн талбай байгуулахаар тогтсон байна.
