solongonews
Жилд 45 сая төгрөг олох ашигтай бизнес
2015-07-07 11:33
Ямар нэгэн бүтээгдэхүүн савладаг газар болгонд ахуйн хэрэглээний скоч буюу наалддаг тууз хэрэг болно.

Бизнесийн ийм мөнхийн боломжийг монголчууд ч бүү алдаасай хэмээн скочны үйлдвэрийн тухай  толилуулж байна.

…Скоч хийдэг машин, тоног төхөөрөмжийг импортлоход зуугаад сая төгрөгийн үнэтэй. Ийм хөрөнгөөр  тэр бүр  бизнесээ эхлүүлэх нь ховор. Тэгвэл жижиг оврын, манай орны харьцангуй даруухан зах зээлд яг тохирсон хүчин чадалтай, шинэ маягийн хямдхан үйлдвэрийг одоо танилцуулъя. Эл үйлдвэр нь бүтээгдэхүүнээ төрөл бүрийн хэмжээ, чанар, өнгөтэй, түүгээр ч барахгүй захиалагч компанийн нэр, лого, хүссэн бусад бичээсийг хэвлэн гаргахаараа онцлог.

Хэвлэх, цавуудах, хатаах, огтолж, ороох бүх дамжлага нь бүрэн автомат учир ажиллуулахад огтхон ч түвэггүй. Тодруулбал, ердөө 1-2 хүн байхад хангалттай. Энэ машин түүнчлэн монголчуудын нэрлэж заншсанаар  цахилгааны утас ороодог “цэнхэр лент”,  “даавуун хар лент” болон  “цаасан скоч”-ийг ч  хийж  чадна.  Тоног төхөөрөмж 220 вольтоор ажилладаг. Сард 25.000-42.000 рулон скоч үйлдвэрлэх хүчин чадалтай нь 7.500 ам.долларын үнэтэй. Түүхий эдийн хувьд гялгар эдэн материал нэг тонн нь 1550-2000, цавуу тонн нь 1 100-1 300 ам.доллар байх юм. Нэг тонн түүхий эдээр 4.8 см х 35 размерийн 29.500 рулон скоч үйлдвэрлэж хүрнэ.  Жилийн ашиг нь дунджаар 45 сая төгрөг хэмээн ойлгож болно. 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл