solongonews
Хятад улс 2025 онд хотын хэмжээнд 12.67 сая хүнийг шинэ ажлын байраар хангажээ
2026-01-20 16:22
Хятад улс 2025 онд хотын хэмжээнд 12.67 сая хүнийг шинэ ажлын байраар хангасан байна.

Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас 01-р сарын 20-ны өдрийн мэдээлснээр, Хятад улс 2025 онд хотын хэмжээнд 12.67 сая хүнийг шинэ ажлын байртай болгожээ. Судалгаанд хамрагдсан хотын ажилгүйдлийн дундаж түвшин 5.2 хувь байсан бөгөөд нийт ажил эрхлэлтийн байдал тогтвортой хэвээр байна. Сайд Ван Сяопин 2026 онд Хятад улс ажил эрхлэлтэд ээлтэй хөгжлийн загварыг бий болгоход анхаарлаа хандуулж, бодлого, үйлчилгээ, хяналтын үр ашигтай зохицуулалтыг дэмжиж, нийт ажил эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах болно гэж мэдэгдэв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл