Гаргүй Пэн Чао 603 оноо авав
2015-06-23 10:52
Сычуань мужийн Пэн Чао 2015 оны их сургуульд элсэх шалгалтад 603 оноо авсан байна.
Сычуань мужийн Пэн Чао 2015 оны их сургуульд элсэх шалгалтад 603 (нийт 750 оноо) оноо авсан байна. Пэн Чао 6 настай байхдаа цахилгаанд цохиулаад хоёр гараа алдсан ажээ. Тэр хөлөөрөө бичиж шалгалтыг өгсөн бөгөөд шалгалтын цагийг 30 хувиар уртасгах эрхийг хүртсэн билээ. Пэн Чао Жэжяан Их Сургуульд элсэж орох хүсэлтэй байгаа аж.




Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : w.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
