Шаньдун мужийн Чиндао хотод 2025 оны 09-р сарын 18-нд Хятадын анхны бүрэн бие даасан оюуны өмчийн эрхэд суурилсан Хятадын стандартад нийцсэн хот дотор аялах ухаалаг галт тэрэг албан ёсоор нээлтээ хийлээ. CRRC Corporation Limited (CRRC) компаниас бие даан бүтээсэн энэхүү галт тэрэг нь бүрэн бие даасан үндсэн технологитой байж, хамгийн дээд хурд нь 200 км/цаг бөгөөд GOA 4-р түвшний бүрэн автомат ажиллагаатай. Мөн аюулгүй байдал, тав тух, эрчим хүчний хэмнэлт, ерөнхий үр ашгийг дээшлүүлэх цогц сайжруулалтад хүрсэн арав гаруй шинэлэг ухаалаг үндсэн технологийг багтаасан. Тус галт тэрэг Бээжин-Шион-ань чиглэлийн буухиа шугамд ашиглагдаж, Бээжин-Тяньжин-Хэбэй бүсийг уялдуулан хөгжүүлэхэд чухал тээврийн дэмжлэг үзүүлэх болно.
Хятадын стандартад нийцсэн хот дотор аялах анхны ухаалаг галт тэрэг Чиндао хотод аялал эхэллээ
2025-09-19 11:33
Хятадын стандартад нийцсэн хот дотор аялах анхны ухаалаг галт тэрэг Чиндао хотод аялал эхэллээ
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
