
“Түүхэн дэх хамгийн тансаг их сургууль”-ийг Саудын Арабын хаан 10 тэрбум доллар хандивлаж, 2009 онд байгуулжээ. Бүрэн Европ хэв маягтай уг сургууль нь Саудын Араб болон дэлхийн технологийн судалгааны түвшинг дэмжиж, Саудын Араб улсын эдийн засгийн шинэчлэлийг хурдасгах зорилготой гэж байна.

KAUST хэмээх энэ сургууль 2009 оны 9 дүгээр сард албан ёсоор ашиглалтад орж, 500-аад оюутан суралцах болжээ. Дэлхий дээрх хамгийн шилдэг шинжилгээний төхөөрөмж, хамгийн элбэг төслийн санхүүжилттэй энэхүү сургууль нь зөвхөн магистр, доктор л элсүүлдэг байна.

KAUST бол Саудын Арабын эрэгтэй эмэгтэй сурагчтай хамгийн анхны сургууль юм. Энд эрэгтэй эмэгтэй хүүхдүүд хамт хичээллэж, хамт хооллож болдог. Уг сургууль нь үнэндээ боловсролын яамд бус, харин Саудын эрчим хүчний газар харьяалагддаг. Ингэснээр шашны зарим нэг хязгаарлалтаас салж, сангийн менежмент болон ашиглалтын үр бүтэмжийг дээшлүүлжээ.


Их сургууль нь одоохондоо хэрэглээний математик ба тооцоолон бодох шинжлэх ухаан, биологи, хими ба биологийн инженер, хими, компьютер, дэлхийн судалгаа, цахилгааны инженер, байгаль орчны судалгаа, далайн судалгаа, материалын судалгаа, механикийн инженер зэрэг 11 салбарын эрдэм шинжилгээний газартай.

Сургуулийн дотуур байр нь 2-3 хүн тутамд нэг McMansions гэж боддоо. Эхний давхарт зочны өрөө болон гал тогооны өрөө, хоёр дахь давхарт А, В хоёр унтлагын өрөөтэй, гурав дахь давхарт нь ганц супер том унтлагын өрөө байдаг юм байна.

Тансаг зэрэглэлийн унтлагын өрөөтэй. Өрөөндөө зуух, том хөргөгч, аяга таваг угаагч, угаалгын машин, хатаагч зэрэг гэр ахуйн хэрэгсэл бүрэн.


Оюутан жил бүр 20 мянган долларын тэтгэлэг авах боломжтой, энэ нь нээх их мөнгө биш ч үүнийг авах шаардлага байдаггүй. Учир нь хоол хүнснээс бусад зүйл нь ямар ч үнэ төлбөргүй байдаг.

Далайтай залгасан задгай бассейн, мөн гольфийн талбайтай.


Хоол нь ч гэсэн маш тансаг байгаа биз?
