solongonews
Хаврын үдэш
2015-06-02 16:03
Хаврын үдэш
Номиншигтгээ

   

Хаврын үдэш аравдын сарны

Зөв зөөлхөн туяан дундуур

Салхин үргээж алхлаа

Хэний өврөөс юу гэж хэлээд оргосноо

Хэнз ногооноос нуугаад

Хаалгаа тайлж гэртээ ормогц

Алчуураа аваад нүдээ дарлаа

Гашуун дарс бүлээхэн оруул болгоны

Зүрхэн дээгүүр зурсан мөрөөр

Ганцхан чамд хайртай гэдгээ

Ахин ахин би баталсан юм

Аяархан дуутай хараахан нүдтэй хөвгүүд

Алсаас намайг аргадан ширтээд

Гэзгээ задалж нүдээ анихдаа

Чамайг бодоод би дуу алдан уйлсан юм

Хээрийн салхи шиг зоргоороо яваад

Хэний ч зүрхийг хөндөнө билээ

Хэлсэн үг харсан нүднээс нь

Чамайг л би хайнам билээ

Хэчнээн ч хаврын анхны бороо

Яргуй үнэртүүлээд цайрав даа

Хуучин дэвтэр шүлгийн мөрүүд

Одоо намайг өвтгөхөө больжээ

Эргэх цагийн сүүлчийн намраар

навчис мөн л зүсэрнэ дээ

Намайг чи минь дурсаад байвал

Тэндээ л би мөнхдөө үлдэнэ.

Зохиогч: Номиншигтгээ
Эх сурвалж : www.holvoo.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл