solongonews
Ли Ши Грект албан ёсны айлчлал хийв
2025-09-22 10:08
Ли Ши Грект албан ёсны айлчлал хийв

Грекийн Шинэ ардчилал намын урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Сахилга батыг шалгах төв хорооны нарийн бичгийн дарга Ли Ши 9-р сарын 17-20-ны өдрүүдэд ХКН-ын төлөөлөгчдийг ахлан, Грект албан ёсны найрсаг айлчлал хийсэн байна.

Айлчлалын үеэр Ли Ши, Грекийн Ерөнхийлөгч Константинос Тасулас, Парламентын дарга Никитас Какламанис, Ерөнхий сайдын орлогч Костис Хатзидакис болон Шинэ ардчилал намын ерөнхий нарийн бичгийн дарга Кестас Сикелас нартай уулзав.

Уулзалтаар хоёр тал Хятад Грекийн харилцаа болон холбогдох салбарын солилцоо хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл