Өиөөдөр бол 10-р сарын 25-н өдөр, Хятадын ард түмний сайн дурын армийн Америкийг эсэргүүцэж Солонгосыт туслан хилийн чанадад дайн хийсний 75 жилийн ойн өдөр.

1950 оны 6-р сард Солонгосын иргэний дайн эхэлсний дараа АНУ хөндлөнгөөс оролцохоор цэргээ илгээн 38-р өргөргийг давж, Хятад Солонгосын хил рүү ойртов. БНАСАУ-ын талын хүсэлтээр Хятад улс 1950 оны 10-р сард Солонгос руу Хятадын ардын сайн дурын армийг илгээж, Америкийг эсэргүүцэж, Солонгост туслах дайныг эхлүүлсэн. 2 жил 9 сарын дараа нь тус дайнд агуу их ялалт байгуулсан юм.

ХКН-ын төв хороо 1951 онд жил бүрийн 10-р сарын 25-ийг Хятадын ард түмний сайн дурын армийн Америкийг эсэргүүцэж Солонгост тусласан дайны ойн өдрөөр тогтоосон юм.
