
Монгол Улсын засгийн газрын хөдөө аж ахуйн том оврын тоног төхөөрөмж худалдан авах төслийн (2-р ээлж) тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр буюу ням гаригт тариалан технологийн төвд амжилттай болж өнгөрлөө.
БНДАУ-ын засгийн газар болон Монгол Улсын засгийн газрын хооронд 2012 онд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийн хүрээнд, хөдөө аж ахуйн салбарын 40 сая ам.долларын технологи, тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээ байгуулсан ба нэгдүгээр шатны төсөл 2012 онд байгуулагдан хэрэгжигдсэн байна. Хоёрдугаар шатны төсөл ба уг төслийн эхний шатны тоног төхөөрөмж буюу 125-165 морины хүчин чадалтай тракторыг нийлүүлэх ажиллагаа нь яг одоо болж байна. Уг үйл ажиллагаагаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны тэргүүн нарийн бичгийн дарга Ариунболд, БНДАУ-аас Монгол Улсад суугаа элчин зөвлөх Ян Чиндүн, Foton lovol хэви индастри компанийн захирал Рэнь Жинрүн нар оролцож үг хэлэв.



Уг төслийн хүрээнд Монгол Улсын засгийн газар БНДАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 150 ширхэг том хүчин чадалтай, трактор, 60 ширхэг үр тарианы комбайн, 100 ширхэг тариалангийн тоног төхөөрөмж худалдан авсан байна. Эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлэх нь Монгол Улсын хөдөө аж ахуйн орлогыг нэмэгдүүлж, тариачид болон малчдын орлого болон амьдралын түвшинг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх болно.



Foton lovol хэви индастри компани нь Монгол Улсад төсөл хэрэгжүүлэх явцад борлуулалтын дараах үйлчилгээний ажлыг хүндэтгэн үзэж, төслийг амжилттай хүлээлгэн өгөхийг батлах болно.
Худалдан авалт хийх хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, хоёр талаасаа “аймгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангалтыг сайжруулж, ядуурлыг бууруулах” төсөл болон “хөдөө өж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрийг дэмжих” төсөл зэргийг хэрэгжүүлнэ.

Сүүлийн жилүүдэд БНДАУ-ын засгийн газраас Монгол Улсад олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэн, Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд тулгамдаж байгаа шаардлагатай төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
