Казахстаны Актау боомт нь Каспийн тэнгисийн эрэгт байрладаг бөгөөд Төв Азийн далайн тээврийн чухал зангилаа юм. Саяхан Хятад, Казахстаны "Бүс ба зам"-ыг хамтран чансаатай байгуулах бас нэгэн жишиг төсөл болох Актау боомтын чингэлэг тээврийн төвийн төслийн эхний үе шат албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ нь Транс Каспийн олон улсын тээврийн коридорт хүчтэй түлхэц өгөх болно.
Транс Каспийн олон улсын тээврийн коридор нь Хятадаас эхэлж, Казахстан болон Каспийн тэнгисээр дамжин Азербайжан, Гүрж хүрч, Турк болон Европын орнууд хүртэл үргэлжлэх боломжтой ажээ. Актау боомтын чингэлэг тээврийн төвийн төсөл нь Казахстаны нутаг дахь Каспийн тэнгисийн зүүн эрэгт байрладаг, Транс Каспийн олон улсын тээврийн коридорын хувьд, уг төсөл нь орчин үеийн "ШТС" болон "диспетчерийн станц" болох юм.
Хятадын төв радио телевизийн сурвалжлагч Илья Баев: Каспийн тэнгисийн орчин үеийн тээврийн хүчин чадал эндээс харагдаж байна, тээврийн шинэ шугам чиглэлүүд шинэ боломжуудыг бий болгож, Казахстаны хамгийн том боомт Актау нь одоо "Бүс ба зам"-ын чухал холбоос болоод байна.
