
Хятадын Ганьсү мужийн Ардын засгийн газраас зохион байгуулж буй "Торгоны зам"-Дүн Хуаны олон улсын соёлын VIII экспо 09-р сарын 21-ний өдөр Ганьсү мужийн Дүн Хуан хотод нээлтээ хийв.

"Соёлын солилцоог бэхжүүлж, соёл иргэншлийн харилцан суралцахыг ахиулъя" уриан дор болж буй энэ удаагийн экспод Хятадын болон гадаадын 1000 гаруй зочид төлөөлөгчид оролцож , 300 орчим гадаадын зочин судлаачд урилгаар оролцож байна.

Экспоний үеэр нээлтийн ёслол, уулзалт ярилцлага, соёлын үзэсгэлэн, урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний солилцооны хөтөлбөр, хөрөнгө оруулалт татах зэрэг долоон төрлийн 17 үйл ажиллагаа зохиогдоно.

Экспогийн үеэр 2025 оны Дун Хуан чуулга уулзалтыг мөн зэрэгцүүлэн зохион байгуулах юм байна. Анх 2016 онд зохион байгуулагдсанаас хойш Дун Хуаны соёлын экспо нь долоон удаа амжилттай зохион байгуулагдаж байгаа юм.





