Үүнд: Амьтан, ургамлын хижиг, хорио цээрийн хяналт шалгалтын салбар дахь хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, бүс нутгийн эдийн засаг худалдааны хөгжилд түлхэц өгөхийг хуралд оролцогсод илэрхийлэв.
Тус семинар нь "SРS хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг худалдааны хөгжлийг ахиулах-Амьтан ургамлын хижиг, хорио цээрийн хяналт шалгалтын салбарын зөвшилцөл хамтын ажиллагааны тавцан байгуулъя" уриан дор болж, Дундад улс болон "Нэг бүс нэг зам" дагуух улс орнууд анх удаа уг салбарын хамтын ажиллагааны талаар дээд зиндааны семинар зохион байгуулж байгаа төдийгүй, чанар хорио цээрийн салбарт зохиож байгаа анхны олон талт хурал чуулган болж байгаагаараа онцлог юм.
Төлөөлөгчид хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцжээ. Дундадын Чанар хорио цээрийн үндэсний газрын Амьтан ургамлын хижгийг хянаж шалгах газрын дарга Ли Жяньвэй танилцуулахдаа: - "Нэг бүс нэг зам" хөгжлийн стратегийг дурдан гаргаснаас хойш Дундад улс "Нэг бүс нэг зам" дагуух 37 оронтой амьтны хижиг хорио цээрийн хяналт шалгалттай холбоотой 98 протокол, санамж бичигт гарын үсэг зурж, боомтын эрсдэлийг хянах төвийг байгуулсан гэжээ.
