solongonews
Хятадын эдийн засгийн шинэлэг хандлагууд
2026-01-20 16:10
Хятадын эдийн засгийн шинэлэг хандлагууд

2025 оноо эргэн харахад Хятадын үр тарианы үйлдвэрлэлээс логистикийн хөгжил, авто машины үйлдвэрлэлээс ногоон эрчим хүчний хөгжил зэрэг олон салбар нь эдийн засгийн хөгжлийн дээд амжилтыг тогтоож, хөгжлийн “шинэ” чиг хандлагыг харуулж байна.

Арвин ургац , шинэ хэтийн төлөв

2025 он мөн л арвин ургац хураалттай жил байлаа. Статистик мэдээллээс харахад, 2025 оны улсын үр тарианы үйлдвэрлэл 714,875 тэрбум кг-д хүрч, өмнөх оноос 8.38 тэрбум кг буюу 1.2 хувиар өсч, 714,875 тэрбум кг-аас дээш хэмжээнд тогтвортой хэвээр байна.

Үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих бодлогын систем илүү боловсронгуй болсоор байна. Улаан буудай, эртийн зөөлөн тутаргын  худалдан авах хамгийн бага үнэ үргэлжлэн өсч, янз бүрийн татварын бодлогыг улам сайжруулан, үр тарианы гол сортуудын бүрэн өртгийн даатгал, тариалалтын орлогын даатгалын талбай өргөжин тэлж байна. Тариалалтын бүтцийг оновчтой болгох, газрыг цогцоор нь нэгтгэх, орхигдсон газрыг нөхөн сэргээх, ашиглах ажлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтаж байгаа юм.

Бүс нутгууд цаг агаарын нөлөөллийг даван туулж, нэгж талбайгаас авах үр тарианы ургацыг сайжруулах төслийн цар хүрээг улам өргөжүүлж, ус, бордооны нэгдсэн менежмент зэрэг технологийг сурталчлах ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүллээ.

Хятадын үр тарианы үйлдвэрлэлийн арвин ургац нь хөдөө аж ахуй, хөдөө тосгоны шинэчлэлийг хурдасгах, хөдөө орон нутгийг цогцоор нь сэргээхэд бат бөх суурь тавьсан юм. Энэ нь дэлхийн үр тарианы зах зээлийг тогтворжуулах, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Шинэ эрчим хүчний салбарын хөгжил

Ногоон хөгжил Хятадын эдийн засгийн чансаатай хөгжлийн тод суурь өнгө болов.

Гүйжөү мужийн уулархаг нутгаас Шиньжааны Говийн цөл хүртэл, Өвөр Монголын тал хээрээс Дорнод тэнгисийн эрэг хүртэл эргэлдэх салхины хүчээр цахилгаан гаргах цагаан сэнснүүд болон хязгааргүй үргэлжлэх фотовольтайк цахилгаан үүсгүүрүүд нь Хятадын шинэ эрчим хүчний салбарын хөгжил цэцэглэлтийг харуулж байна.

2025 онд салхи, нарны эрчим хүчний баазуудын эхний ээлж үндсэндээ дуусч, ашиглалтад орсон бөгөөд хоёр, гурав дахь ээлжийн нийт хүчин чадал нь ойролцоогоор 50 сая киловатт хүрэв. Усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 440 сая киловаттаас давсан байна. 2026 онд Хятад улс шинэ эрчим хүчний хангамжийн эзлэх хувийг нэмэгдүүлж, 200 саяас илүү киловатт хүчин чадал бүхий  салхи, нарны эрчим хүчний суурилуулалтыг нэмэгдүүлнэ. Салхи, нарны эрчим хүчээр Хятадын шинэ эрчим хүчний салбар тогтвортой, хурдтай хөгжиж байна.

Бүх салбар “Ногоорч” эхэллээ. Өдгөө Хятадад үйлдвэрлэсэн 3 квт цаг цахилгаан тутамд 1 квт цаг цахилгаан нь цэвэр, ногоон эрчим хүчнээс гардаг. Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээллээс харахад, Хятад улс 6430 эко үйлдвэр, 491 эко парк байгуулав. Дэлхийн үйлдвэрлэлийн хүчирхэг гүрэн болох Хятадын "Эко үйлдвэрлэл" гэсэн үзэл баримтлал нь 2030 оны нүүрстөрөгчийн оргил үеийн зорилтод хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд онцоллоо.

Буухиа хүргэлт Хятадын шинэ дэвшил

Улсын шуудангийн товчооны мэдээллээс харахад, 12-р сарын 01-нд Гуандүн мужийн Шэньжэнь хотын нэгэн иргэн онлайнаар ухаалаг сургалтын машин худалдан авсанаар Хятадын 180 тэрбум дахь хүргэлтийн хэрэглэгч болжээ. Тэрээр захиалга өгсний дараа бараа бүтээгдэхүүнийг JD Logistics-ийн Шэньжэнь жижиг экспресс хүргэлтийн ухаалаг агуулах, ухаалаг ангилах төвөөс хурдан ангилж илгээсэн бөгөөд шуудан хүргэгчийн жолоочгүй хэрэгслээр хаалган дээр хүргэж, хүргэлтийн бүх үйл явц шинэлэг автоматжуулалтын технологид суурилсан байна. Ийнхүү Хятадын жилийн экспресс хүргэлтийн хэмжээ анх удаа 180 тэрбумыг давж, шинэ дээд амжилт тогтоосон байна.

Нэг секундэд дунджаар 6200 гаруй, өдөрт 777 сая, сард 16 тэрбум гаруй буухиа шуудан, мөн өдөр бүр онлайнаар 34 тэрбум юанийн үнэтэй бараа бүтээгдэхүүн арилжаалагддаг. Эдгээр 180 тэрбум илгээмж шуудангийн цаана эрч хүчтэй хэрэглээний зах зээл, Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил оршино.

 5G-ээс 6G хүртэл

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, 11-р сарын сүүлээр Хятад улс 4.83 сая 5G суурь станц барьсан бөгөөд улсын хэмжээнд засаг захиргааны тосгодод 5G сүлжээний хамрах хүрээ 90 хувиас давсан. 20000 гаруй "5G + Аж үйлдвэрийн интернет" төслийг хэрэгжүүлсэн нь уламжлалт салбарын өөрчлөлт, шинэчлэлд түлхэц болсон байна.

Өдгөө Хятад улс дэлхийн хамгийн том 5G сүлжээг байгуулсан бөгөөд 5G суурь станцууд нь дэлхийн нийт хэмжээний 60 гаруй хувийг эзэлж байна. 5G програмуудыг үндэсний эдийн засгийн 91 үндсэн ангилалд нэгтгэж, чип, терминалаас эхлээд суурь станцын тоног төхөөрөмж, туршилтын хэрэгсэл хүртэлх 5G салбарын иж бүрэн сүлжээний системийг бий болгосон.

Хятадын 5G-A-ийн томоохон хэмжээний арилжааны хэрэглээ жигд хөгжиж, 300 гаруй хотыг хамарч байна. 5G-A нь 5G-ээс 6G хүртэлх технологийн хөгжил бөгөөд хүчин чадал, хурд, байршлын хувьд 5G-ээс мэдэгдэхүйц сайжруулсан байна. Хятад улс 5G-A болон 6G технологийг идэвхтэй хөгжүүлж, олон дэвшилтэт салбарт 5G-ийн интеграцчилал, инновацыг дэмжиж байна.

"Хоёр шинэлэг" санаачлагын хүчтэй дэмжлэг

 500 тэрбум юанийн санхүүжилтийн 300 тэрбум юанийг хуучин хэрэглээгээр шинэ бараа бүтээгдэхүүн худалдан авахыг дэмжин ашигласан бөгөөд энэ нь өмнөх оноос 150 тэрбум юаниар өсөв. 200 тэрбум юанийг тоног төхөөрөмжийн шинэчлэлийг дэмжихэд ашигласан байна.

Энэхүү асар их санхүүжилт нь үүнээс хамаагүй илүү зүйлийг эрч хүчээр цэнэглэв. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийг цахим мэдээлэл, аюулгүй үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн байгуулалт зэрэг чиглэлд өргөжүүлсэн. Хуучин хэрэглээгээр шинэ бараа бүтээгдэхүүн худалдан авах худалдааны хөтөлбөр нь гар утас, таблет, ухаалаг бугуйн цаг гэсэн гурван төрлийн дижитал бүтээгдэхүүн худалдан авч буй хувь хэрэглэгчдэд урамшуулал өгсөн байна. Үргэлжлүүлэн хөдөө аж ахуйн машин механизм, хотын автобус, цахилгаан батерей зэргийг солиход олгох урамшууллыг нэмэгдүүлэн, гэр ахуйн цахилгаан хэрэгслийг солиход үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлэх болно.

 Тээврийн сүлжээний шинэчлэлт

2025 оны 06-р сарын 30-нд Шэньжэнь-Жүншань гүүр ашиглалтад орсны нэг жилийн ойгоо тэмдэглэв. Тухайн өдрийн байдлаар Шэньжэнь-Жүншань гүүрэн дээрх нийт замын хөдөлгөөний хэмжээ 31.55 сая тээврийн хэрэгслээс давсан бөгөөд өдөрт дунджаар 86400 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог. Энэ нь Сувдан голын адаг дээрх нийт замын хөдөлгөөний тавны нэг орчим хувийг эзэлж байна. Шэньжэнь хотын оршин суугч Юань Пэй:

- Жүхай руугаа буцахад өмнө нь хоёр цаг зарцуулдаг байсан бол одоо ердөө нэг л цаг аялах болсон гэж хэлэв. Гуандүн-Хонконг-Макаогийн Их булангийн бүсэд өдөр бүр хот хоорондын зорчих хөдөлгөөний хэмжээ давхардсан тоогоор 6 саяыг давсан байна.

"Хүмүүс ая тухтай аялж, бараа бүтээгдэхүүн саадгүй нэвтрэх" нь Хятадад аажмаар хэвийн үзэгдэл болж байна. Хурдны зам, төмөр зам, усан зам, иргэний агаарын тээврийн чиглэлээс бүрдсэн өргөн уудам сүлжээ улам бүр бэхжиж байна.

Тээвэрт оруулсан нийт хөрөнгийн хөрөнгө оруулалт энэ жил 3.6 их наяд юаниас давж, 2000 гаруй километр шинэ хурдны төмөр зам, ойролцоогоор 8000 километр хурдны зам, ойролцоогоор 900 километр өндөр зэрэглэлийн усан зам, таван иргэний агаарын тээврийн нисэх онгоцны  шинэ буудал нэмэх зорилт тавьж ажилласан. 2025 онд тээврийн хүчирхэг улсын бүтээн байгуулалт улам бүр шинэ ахиц дэвшил гаргалаа.

 Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн гараа сайн байна

 2025 оны 01-р сараас 11-р сар хүртэл Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ 15 сая ширхэгт хүрсэн байна. Экспортын хувьд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт 2.315 сая ширхэгт хүрэв.

11-р сард Хятадын нэг сарын хугацаан дахь автомашины үйлдвэрлэл анх удаа 3.5 сая нэгжээс давж, түүхэн шинэ дээд амжилт тогтоосон байна. 2025 оны эхний 11 сард Хятадын автомашины үйлдвэрлэл болон борлуулалт хоёулаа 31 сая ширхгээс давж, жилийн өсөлт 10 хувиас давсан.

Энэхүү эерэг эрч хүч үргэлжлэх төлөвтэй байна. Зорчигч тээврийн хэрэгслийн зах зээл жигд ажиллаж, арилжааны тээврийн хэрэгслийн зах зээл сайжирч, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, автомашины экспорт хурдтай өсч байна.

Асуудал ба шийдэл

Хятадад цахилгаан тээврийн хэрэгслийн эзэмшлийн хурдтай өсөлттэй холбогдуулан цэнэглэгч болон цэнэглэгч буу нь олон шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн эзэмшигчдийн зайлшгүй хэрэгцээ болсон. 2025 онд цэнэглэгч дэд бүтцийг илүү ихээр ашигласан. Энэ нь жолооч нарыг зовоож байсан "Асуудал"-ыг үр дүнтэйгээр шийдэж, оршин суугчдын аяллыг илүү ая тухтай, санаа зовох зүйлгүй болгосон байна.

Үндэсний Эрчим Хүчний Газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, 2025 оны 11-р сарын сүүлээр Хятадад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч дэд бүтцийн нийт тоо 19.322 саяд хүрч, жилийн мөн үеэс 52 хувиар өссөн байна.

Ирээдүйг харахад "хүн арддаа хөрөнгө оруулах" бодлогын удирдамжийн дагуу эдгээр жижиг цэнэглэгч нь хүмүүсийн амьжиргааг сайжруулах, хот суурин газрын шинэчлэл, аж үйлдвэрийн шинэчлэл хийхэд илүү чухал төслүүдийг бий болгоно.

12-р сарын 27-нд Аньхуй мужийн Фүян хотын Индүн дүүргийн Жэн-Ү суурингийн Хэншань тосгонд нэгэн фермер улаан буудайн талбайд хөдөө аж ахуйн машин механизм ажиллуулж байна     Зургийг: СҮ ФЭЙ

10-р сарын 31-нд Гуандүн мужийн Жүншаны зүүн нутгийн гаднах тойрог хурдны замын гол хяналтын төсөл болох Шяншань гүүрийн бүтээн байгуулалт амжилттай дуусав  Зургийг: ВАН РҮЙПИН

Саяхан Сычуань мужийн Лэшань хотын Шижүн дүүргийн томоохон худалдааны төвд хэрэглэгчид шинэ гар утас сонгож байна     Зургийг: ЛИ ХУАШЫ

Дүнхуан оптоэлектроник аж үйлдвэрийн парк     Зургийг: ВАН БИНЬ-ИНЬ

Хүбэй мужийн Үхань хотын Үчан дүүргийн худалдааны төвд үйлчлүүлэгчид шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг сонгож байна     Зургийг: ЖАО ЖЮНЬ

Зохиогч: Нийтлэл: Ван Вэньжэн
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл