solongonews
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт дурсгалын зурагт хуудас хийв
2015-06-02 16:37
Багачуудын уран сайхны тоглолт дууссаны дараа Цэцэгдэлгэр багшийн удирдлагаар монгол ахлах ангийн гуравдугаар хэсгийн хүүхдүүд болон эцэг эхчүүд өөрсдийн хийсэн дурсгалын зурагт хуудсаа солилцон тэмдэглэв.

Цэцэг дэлгэрэх шиг баярын мишээл дүүрэн багачуудын халуун өлгий болсон Шинэ Барга баруун хошууны Хоёрдугаар үндэстний хүүхдийн цэцэрлэгт ороход дээл тэрлэгээрээ гоёсон хүүхдүүд баярын өдрөө тэмдэглэх гэж хэнээс ч илүү баяр хөөртэй. Цэцэгдэлгэр багш ч монгол дээлээ өмсөж хүүхдүүдээ гоёон тайзанд гарах хувцсыг нь өмсгөх гэж хөл хөөрцөг болж байв.

 Энэ жилийн хүүхдийн баярыг маш утга төгөлдөр тэмдэглэх зорилготойгоор Шинэ Барга баруун хошууны Хоёрдугаар үндэстний хүүхдийн цэцэрлэгийн багш хүүхдүүдийнхээ дуу бүжиг, үлгэр зэрэг уран сайхны тоглолтыг зохион байгуулан, хүүхэд багачуудынхаа төрөлх ур авьяасыг хөгжүүлэхийн зэрэгцээ нууцлаг өвөрмөц онцлогийг нь нээхээр зорьжээ. Багачуудын уран сайхны тоглолт дууссаны дараа Цэцэгдэлгэр багшийн удирдлагаар монгол ахлах ангийн гуравдугаар хэсгийн хүүхдүүд болон эцэг эхчүүд өөрөө хийсэн дурсгалын зурагт хуудсаа солилцон тэмдэглэв.《Хүүхдийн баярт зориулж өөрсдөө хийсэн дурсгалын зурагт хуудсаа харилцан бэлэглэж байгаа нь хүүхдүүддээ хүмүүнлэг үзлийн хүмүүжлийг сургаж, эцэг эх хүүхэд, багш нарын хоорондын сэтгэлийн хэлхээг ойртуулж, удахгүй төгсөх гэж байгаа ахлах ангийнханд мартагдашгүй дурсгал үлдээлээ》гэж Цэцэгдэлгэр багшярьлаа.

Зохиогч: Цэнгэл, Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл