“Хавт Хасар” нэрэмжит хөөмийн тэмцээн болов
2015-06-16 16:24
“Авьяаслаг монгол” дэлгэцийн “Хавт Хасар” нэрэмжит найман муж орны хөөмийн тэмцээн Дархан Муумянган холбоот хошуунд болж өнгөрлөө.
3 дахь удаагийн Дундад улсын нүүдлийн соёл, зугаацлын наадмын чухал нэгэн агуулга болох “Авьяаслаг монгол” дэлгэцийн “Хавт Хасар” нэрэмжит найман муж орны хөөмийн тэмцээн 6 дугаар сарын 14-ний орой Дархан Муумянган холбоот хошууны төв Батхаалга сууринд амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн хөөмийн тэмцээнийг Дархан Муумянган холбоот хошууны намын хороо, засгийн ордон, Өвөр Монголын Монгол одон телевиз, Хавт Хасарын тахилгын ордны хариуцлагын газар, Хасар судлалын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан билээ. Тэмцээнд 8 хамтлаг, 50 гаруй оролцогч өрсөлдөв.

Эх сурвалж : www.mgyxw.com/
Дэлгэрэнгүй үзэх
