”Өвөр Монгол - Монгол Улсын соёлын өдрүүд”-ийн нээлт болов
2015-07-05 15:48
”Өвөр Монгол - Монгол Улсын соёлын өдрүүд”-ийн үйл ажиллагаа нь 7 дугаар сарын 9 өдрийг хүртэл үргэлжилж, Хөххот, Ордос зэрэг хотуудад соёлын ажиллагаа мөн явагдах юм байна.


7 дугаар сарын 5 өдрийн үдээс өмнө 10:00 цагт Өвөр Монголын Музейд "Өвөр Монгол - Монгол Улсын соёлын өдрүүд"-ийн нээлтийн арга хэмжээ болов.


Өвөр Монголын Соёлын танхимын дарга Тoн Гуочин, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны дарга н.Гантулга нар үйл ажиллагааг нээж үг хэсэн байна.
Нээлтийн ёслолын дараа хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид Өвөр Монголын Музейн 3 дугаар давхарт нээгдсэн Монгол Улсын гэрэл зураг, гар урлалын үзэсгэлэнг үзэж сонирхов.



Энэ удаагийн "Өвөр Монгол - Монгол Улсын соёлын өдрүүд"-ийн үйл ажиллагаа нь 7 дугаар сарын 9 өдийг хүртэл үргэлжилж, Хөххот, Ордос зэрэг хотуудад соёлын ажиллагаа мөн явагдах юм байна.
Зохиогч: Э.Буянтогтох
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
