solongonews
Шиньжяны чөлөөт худалдааны туршиц бүс үр дүнтэй ажиллаж байна
2025-10-31 10:48
Шиньжяны чөлөөт худалдааны туршиц бүс үр дүнтэй ажиллаж байна

Шинэчлэлийн туршилтын хөтөлбөрийн биелэлт 81.5 хувьд хүрч, нийт аж ахуйн нэгжийн тоо 44 мянгаас давж, импорт, экспортын хэмжээ энэ оны эхний есөн сард 155 тэрбум юаньд хүрэв. 

Баруун хойд хилийн бүсийн анхны чөлөөт худалдааны бүс болох Хятадын Шиньжяны чөлөөт худалдааны туршиц бүс нь байгуулагдсан хоёр жилийн турш гайхалтай үр дүнд хүрчээ. Өрөмч, Кашгар, Хоргос гурван хэсэг нь Шинжяны нийт нутаг дэвсгэрийн арван мянганы нэг хувийн нутгаар Шиньжяны нийт гадаад худалдааны үнийн дүнгийн 40 гаруй хувийг бүрдүүллээ.

Хоргос боомтод гаалийн бүрдүүлэлтийн хугацааг 3-5 хоногоос 6-8 цаг болгон бууруулж, төмөр замын боомтоор импортын барааны дамжин өнгөрөх хугацааг 16 цагийн дотор барьсан байна. Кашгар хотод "Шиньжяны өмнөд нутгийн бизнесийн төвлөрсөн хяналтын төв" нь 47 төрлийн ажиллагааг "нэг цэгийн үйлчилгээ"-гээр биелүүлэх боломжтой болгож, захиргааны зөвшөөрлийн хугацааг дунджаар гуравны нэгээр богиносгож, гаалийн бүрдүүлэлтийн журмыг 7-оос 4 алхам болгон хялбаршуулжээ. Өрөмчийн нисэх онгоцны буудалд импорт, экспортын барааны гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг 90 гаруй хувиар сайжруулсан байна.

Өмчийн гаалийн газрын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, энэ оны эхний гурван улиралд Шиньжяны гадаад худалдааны импорт, экспортын нийт дүн 393.14 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 22.1 хувиар өссөн нь тогтвортой, эерэг хөгжлийн чиг хандлагыг харуулж байна.

Шиньжян Уйгурын Өөртөө Засах Орны Зах Зээлийн Хяналтын Газрын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад энэ оны 09-р сарын сүүлчээр чөлөөт худалдааны туршиц бүсэд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 57 мянга 300-д хүрч, байгуулагдахаас өмнөх үетэй харьцуулахад 72 хувиар өссөн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл