solongonews
Дотоод гадаадын сэтгүүлчдийг урьж байна
2015-08-06 12:07
Дундад улсын ард түмний Японы эсрэг дайны ялалт, дэлхийн ард түмний фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд дотоод гадаадын сэтгүүлчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дундад улсын ард түмний Японы эсрэг дайны ялалт, дэлхийн ард түмний фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг дурсан, тэмдэглэх үйл ажиллагааг мэдээлэх ажлын удирдах багийн ажилтан 8 дугаар сарын 3-ны өдөр мэдэгдэхдээ: - Дундад улсын ард түмний Японы эсрэг дайны ялалт, дэлхийн ард түмний фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг энэ оны 9 дүгээр сарын 2-3-ны өдөр Бээжинд зохион байгуулах бөгөөд энэхүү үйл ажиллагаанд дотоод гадаадын сэтгүүлчдийг хүрэлцэн ирж сурвалжлан мэдээлэхийг урьж байна. Энэ ажиллагааг мэдээлэх гадаадын сэтгүүлчдийг 8 дугаар сарын 3-18-ны өдрүүдэд бүртгэх бөгөөд системээр холбогдож интернетэд бүртгүүлэх хэрэгтэй гэжээ. Энэ хугацаанд Бээжин хотод мэдээллийн төв байгуулж, дотоод гадаадын сэтгүүлчдийг мэдээ мэдээллийн үйлчилгээгээр хангах болно гэжээ.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://learning.sohu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл