8 дугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр Монгол үндэстний нэрт сагсчин Баатар Бээжин хотын Вань Ши Да төвд зодог тайлах ёслол хийв.

Баатарын төрсөн нутаг Ордос хотод яг одоо Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадам болж байгаа бол Баатарын зодог тайлсан сураг спортын наадмын тамирчдын дунд шуугиан тарилаа.
Хурдан морины 5000 метрийн уралдаанд аман хүзүүнд давхисан “өрнийн сахиус” хүлгийн эзэн, Шиньжян багийн унаач залуу Төмөр хэлэхдээ: - Би Баатарын тоглохыг үзэх дуртай, тэр монголчуудын бахархал юм, түүнийг сайхан амьдрал хүлээж байгаа хэмээн найдаж байна гэжээ.
“Баатар нь Өвөр Монголчуудын бахархал, маш мундаг сагсчин бөгөөд NBA-д тоглож байсан ховорхон монгол залуу юм. Би өөрөө түүнийг шүтдэг” гэж Өвөр Монгол багийн тэвэгчин Ян Хайянь ярьж байв.
Өвөр Монгол багийн морин спортын тамирчин Сэргэлэн: - Зодог тайлсан нь түүний хувьд зөвхөн шинэ амьдралынх нь эхлэл гэдэгт итгэж байна. Баатартаа аз жаргал хүсье гэсэн байна.

