solongonews
Хятад улсын хөгжил дэлхий дахинд шинэ боломж хангаж байна
2025-07-03 16:27
“Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье” нэртэй Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын ажиллагаа 6-р сарын 10-с 20-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хот, Улхаанхад хот, Хүбэй мужийн нутагт зохион байгуулагдлаа.

“Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье” нэртэй Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын ажиллагаа 6-р сарын 10-с 20-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хот, Улхаанхад хот, Хүбэй мужийн нутагт зохион байгуулагдлаа. Энэ үеэр МОНЦАМЭ, МҮОНРТ, Өдрийн сонин зэрэг Монгол улсын хэвлэл мэдээллийн байгууллага болон Хятадын хэвлэл мэдээллийн 40 гаруй сэтгүүлчид оролцож, Хятадын хөгжлийн боломжуудыг судлан, Хятад улсын хөгжлийн ирээдүйн төлөвлөгөөтэй танилцлаа.

Экологийн нөхөн сэргээлтийн туршлагаас суралцана

ӨМӨЗО-ны Тунляо хотын Хорчин зүүн гарын хойд хошуун дахь Хорчины элсэрхэг газрын "Хоёр сая акр" иж бүрэн менежментийн төслийн талбайд ажилтнууд элсний нүүдлийг тогтворжуулахад "гүн тарьж, гүехэн булах" туршлагыг тайлбарлан танилцууллаа. Төслийн хүрээнд арга хэмжээг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан, шинжлэх ухаанаар төлөвлөх, оновчтой төлөвлөлт, тухайн газарт тохирсон мод ургуулах зарчмыг баримтлан элсний иж бүрэн хяналтыг хийсэн байна. Төвлөрсөн хяналтын бүс нь 2 сая акр талбайг хамарсан бөгөөд ихээхэн үр өгөөжтэй болсон гэдийг танилцууллаа.

Монголын FM89.3 радиогийн сэтгүүлч Э.Ууганбаяр "Элсний нүүдлийг хориглох асуудал бол Хятад, Монгол хоёр улс хамтаар шийдэх шаардлагатай асуудал юм. Хятад улс элсний хяналтад ажиллах хүчний зардлыг хэрхэн бууруулах, модыг элсэнд яаж ургуулах зэрэг асар их туршлага хуримтлуулсан бөгөөд үүнээс суралцах нь зүйтэй" гэжээ. МҮОНР-ийн сурвалжлагч Г.Болор "Хятадын хөдөлмөрч ард түмэн байгалийн тэнцвэрт байдлыг сэргээхийн тулд онцгой мэргэн ухаан, тэсвэр тэвчээрээр эко системийг өөрчлөн шинэчилсэн. Энэ амжилт үнэхээр бахархмаар юм. Би "гүн тарьж, гүехэн булах" туршлагыг монгол хэлнээ дэлгэрэнгүй орчуулж, эх орондоо илүү сайн сурталчлах болно" гэж бишрэн хэллээ.

Хорчины цөлийн өмнөд захад орших Их Цүнхлийн гуу үндэсний байгалийн дархан цаазтай бүс нь Монголын сэтгүүлчдийн нүдийг хужирлав. Их Цүнхлийн гуу нь "Элэсэн цөлийн ариун нандин хөндий, умард нутгийн ширэнгэн ой" хэмээн алдаршсан байдаг. Гуу жалганд нь эртний ой мод сүндэрлэж, гол горхи мяралзан, хиймэл нуурууд гэрэлтэж байдаг; Жалга дээр хүний хүчээр ойжуулсан ой, цөлийн бэлчээрийн өргөн навчит сийрэг ой бүхий томоохон талбайнууд байдаг. Их Цүнхлийн гуу үндэсний байгалийн дархан цаазтай бүсийн хувьд экологийг хамгаалахын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэн жуулчдыг татаж байна.

“Хятад, Монгол хоёр улс уул усаараа залгалдан, үргэлж бие биенээсээ харилцан суралцаж байдаг. Тус хамтарсан сурвалжилгаар Хятадад айлчлан сурвалжлаад зогсохгүй, хөгжлийн туршлага, үр бүтээлээс илүү суралцах нь зүйтэй” хэмээн Монгол Улсын TV8 телевизийн сэтгүүлч Х.Нарангэрэл хэллээ.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч М.Батчимэг Их Цүнхлийн гуугаар аялан явахдаа "Энэхүү экосистем онгон төрхөө хадгалж чадсан нь ард түмний хөдөлмөр зүтгэлээс салшгүй байдаг. Экологийн хамгаалалт, аялал жуулчлалын хөгжлийн төгс хослол нь тогтвортой хөгжлийг ахиулсан. Энэхүү байгаль дэлхий, хүн төрөлхтний зохицолтой хөгжлийн загвар нь бидний хувьд маш үнэтэй туршлага болно" гэжээ.

Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг судална

ӨМӨЗО-ны Баарин баруун хошууны хонь үржүүлэх эрчимжсэн мал аж ахуйн мэргэжлийн Сайнаа хэмээх хоршоонд хонин сүрэг майлалдан цуврах чимээ сэтгүүлчдийн анхаарлыг татав. Уг хоршооны хариуцлагатай хүн танилцуулахдаа, уламжлалт мал аж ахуйг эрчимжсэн үржлийн, стандартчилсан үйлдвэрлэлд шилжүүлж буй туршлагыг танилцуулав.

Энэ талаар Ийгл телевизийн сэтгүүлч Б.Оюунтөгс "Миний анхаарлыг татсан зүйл бол энд махны хонийг зах зээлд чиглүүлэхийг зорьсон, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж буй нь маш мэргэжлийн өндөр түвшинтэй байлаа. Цаашид хоёр улсын хооронд мал аж ахуй, үржлийн чиглэлээр илүү их солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхийг би маш их хүсэж байна" гэжээ.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Л.Мөнхбаатар Баарин баруун хошууны махны хонины аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын төслийн талаар сурвалжлах үеэр "Би багасаа бэлчээрт хонь мал хариулж өссөн тул мал аж ахуйн талаар онцгой анхаардаг. Өнөө үед бэлчээрийн экологийг хамгаалж, эдийн засгийн үр өгөөжөө дээд зэргээр нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад нэн шаардлагатай болохоор хоршоожилтын аргаар үржүүлэх нь маш чухал. Мал аж ахуйд үр хөврөл шилжүүлэн суулгах технологийг амжилттай ашиглаж, малчдын орлогыг нэмэгдүүлсэн нь надад маш их таалагдлаа. Хятад, Монгол хоёр улс холбогдох салбарын экспорт, техникийн солилцооны чиглэлээр хамтран ажиллах нь маш их  ирээдүйтэй гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Улаанхад хотын Дүнрүн ноолуурын ХХК-ийн үзэсгэлэнгийн тэнхимд дэлгэгдсэн зөөлөн, дулаахан ноолууран цамцнаас эхлээд тансаг, чамин ноолууран ороолт зэрэг бүтээгдэхүүнүүд нь маш өвөрмөц харагдаж байлаа. Сэтгүүлчид Дүнрүн ноолуурын үйлдвэрлэлийн өвөрмөц загварын талаар гүн гүнзгий ойлголттой болсон. Хан-Уулын ноолууран ямааны үржлийн салбарт тус компани "тэргүүлэх аж ахуйн нэгж + өрхийн ферм + малчны хоршоо + малчид" гэсэн ашиг сонирхлын уялдаа холбооны механизмыг бий болгож, 20 мянга гаруй малчин айлыг удирдан дагуулж Хан-Уулын цагаан ноолууран ямаа өсгөн үржүүлэх хоршоонд хамруулан, малчдын орлогоо нэмэгдүүлэх замыг тэлсэн байна.

"Зууны мэдээ" сонины сэтгүүлч Ч.Бямбахажид "Тус хоршооны олон улсын жишгээр хөгжиж буй аж үйлдвэрийн гинжин хэлхээний загвар нь маш боловсронгуй болсон. Үржүүлгээс үйлдвэрлэл, борлуулалт хүртэлх бүх гогцоо нь хоорондоо нягт уялдаатай, технологийн шинэчлэлд асар их хөрөнгө оруулалт хийгдэж, олон дэвшилтэт үр дүнд хүрсэн. Хятад, Монгол хоёр улс ирээдүйд ноолуурын салбарт хамтран ажиллах юм бол ирээдүйд эдийн засгийн асар их өртгийг бүтээх болно" гэжээ.

Үндэстний уламжлалт соёлтой танилцана

Үндэстний уламжлалт хувцас, хатгамал, металл... Өвөр Монголын Баарин баруун хошууны үндэстний гар урлалын үйлдвэрт бүх төрлийн уламжлалт гар урлал нүд баясгана. Тус үйлдвэр нь үндэстний хувцасны үйлдвэрлэл, борлуулалт, гар хатгамлын ур чадварын өв залгамжлал, биет бус соёлын өвийг хамгаалан өвлүүлэх, шинэлэг байдлаар хөгжүүлэх гэх мэтийг нэгтгэсэн цогц үйлдвэр юм. Үйлдвэр нь Баарин баруун хошууны үндэстний гар урлалын үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулсаар байгаа бөгөөд жилд 20 мянга гаруй үндэстний хувцас, хатгамал, хөгжмийн зэмсэг зэргийг үйлдвэрлэж, жилийн орлого 30 сая юаньд хүрч байна.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Л.Мөнхбаатар хэлэхдээ, "Гар Урчууд бэлтгэхэд орон нутгийн засаг захиргаа маш их дэмжлэг үзүүлж байна. Мөн энд гар урчуудад зориулсан тусгай сургалтын төв байдаг. Засгийн газраас үнэ төлбөргүй түрээсний байр хангаж, сургалтыг бэхжүүлэх, цахим худалдааны борлуулалтын сувгийг нээх зэрэг дэмжлэгийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ нь уламжлалт соёлыг сурталчлаад зогсохгүй уран бүтээлчдийн орлогыг нэмэгдүүлсэн" гэв.

Янлөүдүн бол Хүбэй мужийн Чыби хотын "эртний зургаан суурин"-ы нэг бөгөөд хэвийн цайны өлгий нутаг болсны хувьд 200 гаруй жилийн үйлдвэрлэлийн түүхтэй байдаг. Мин, Чин гүрний үед Янлөүдүн дотоод, гадаадын 200 гаруй цайны худалдаачдыг цуглуулж, цай боловсруулах, борлуулах гол газрын нэг болжээ. Энд боловсруулсан хэвийн цайг Хөх мөрнөөр дамжуулан Ханькөү руу тээвэрлэж, улмаар Ханьжян мөрнөөс Шянянд хүрч, эх газрын цайны замаар Монгол, Европ руу тээвэрлэдэг байв.

Сүүлийн жилүүдэд Чыби хот "Түмэн бээрийн цайны зам" брэнд бий болгож, түмэн бээрийн цайны замыг дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулан, Янлөүдүнгийн соёлын аялал жуулчлалын бүсийн удирдлагын хороог байгуулж, соёлын өвийг хамгаалан, ашиглахыг ахиулсан байна.

Сурвалжилгын үеэр Монголын Асуудал сайтын сэтгүүлч И.Энх-Амгалан Хятадын Яо үндэстний уламжлалт хувцсыг өмсөн, эртний гудмаар аялан, зураг авахуулж, Хятадын түүх соёлыг биеэрээ ойлгон танилцаж явлаа. “Энд цайны соёлын өв тээгчдийг хараад маш их бахархаж байна” гэжээ.

Эрт үед түмэн бээрийн цайны зам нь Хятад, Монгол хоёр улсын харилцааг нягтруулж, цайгаар дамжуулан хоёр улсын иргэдийн нөхөрлөл, харилцаа холбоог бэхжүүлсэн. Өнөөгийн Хятад, Монгол хоёр улс дэд бүтцийн холболтоо нэмэгдүүлэн эрчимжүүлж, халуун хошуут хонь, ханхалсан үнэртэй цайгаа харилцан өгч авалцан найрамдал нөхөрлөлөө бэхжүүлсээр ирсэн билээ.

2020 оны эхээр Монгол Улс Хятадад 30 мянган хонь хандивласан. Мөн оны 12 дугаар сард Хүбэй муж Монгол Улсад тахлын эсрэг эд материал, 15 мянган ширхэг “Чуань” нэрэмжит хэвийн цай хариу бэлэг болгон хандивласан. Энэ сайхан дурсамжуудын тухай Монголын сэтгүүлчид тус түүхэн үйл явдал нь Хятад, Монгол хоёр улсын цаашдын найрамдал, хамтын ажиллагаанд улам бат бөх суурийг тавьсан нь дамжиггүй бөгөөд энэ түүхийг уламжлан сурталчилж, түүхнээ бичиж үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Үхань хотын Алдарт Хуан Хэлөү буюу Шар тогоруут цамхгийн таван давхарт байрлах ханын зураг Монголын сэтгүүлчдийн анхаарлыг татав. "Өргөн мөрөн ба тэнгэр" сэдэвтэй энэхүү ханын зураг нь ойролцоогоор 100 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг бөгөөд Хөх мөрний гайхалтай үзэмжийг харуулсан нийт 10 уран зургаар бүрэлдсэн байдаг. “Шар тогоруут цамхгийн хадгалагдан үлдсэн эртний барилгууд намайг гайхшруулсан” гэж Монголын Манд сайтын сэтгүүлч К.Золзаяа хэллээ.

Монголын сэтгүүлчид хашлага налан алсыг бараалан, Хөх мөрөн дээгүүр аялж буй усан онгоцнууд, хурдны төмөр зам болон авто зам солбицсон Хөх мөрний гүүр хөл хөдөлгөөн ихтэй байв. Монголын Зууны мэдээ сонины Сэтгүүлч Ч.Бямбахажид: "Эндээс би Хятадын соёл иргэншилтэй танилцаж, гүн гүнзгий ойлголоо" гэж байлаа.

Хятадын дэд бүтцийн байгуулалт сэтгүүлчдийг гайхшруулав

Зам тээвэр бол улс орон хөгжин цэцэглэхийн шаардлага, төр гүрнээ хүчирхэгжүүлэх үндэс суурь болно. Хүбэй мужид сурвалжлах үеэр Монголын сэтгүүлчид эндхийн “авто зам, төмөр зам, усан зам, агаарын зам” зэрэг зам тээврийн дэд бүтцийн сүлжээний хөгжлийг өндрөөр үнэлж байв.

Хүбэй мужийн Эжөү хотын Хуахү нисэх онгоцны буудалд ажилтнууд Монголын сэтгүүлчдэд Азийн хамгийн том мэргэжлийн ачаа тээврийн энэхүү нисэх онгоцны буудлын тухай бахархалтай танилцууллаа. Эжөү хотын Хуахү нисэх онгоцны буудал ачаа тээврийн 102 чиглэлийг нээж, дотоодын 58 ачааны шугам, олон улсын 44 ачааны шугамыг нээн, Азийн 15 улс, Европын 10 улс, Америк тивийн 4 улс, Африкийн 1 улс орнуудад хүрч байдаг. 2024 онд ачаа, шуудангийн тээвэрлэлт 865 мянган тоннд хүрсэн байна.

Хуахү олон улсын нисэх онгоцны буудалд түшиглэн Эжөү хотын хил дамнасан цахим худалдааны салбар эрчимтэй хөгжиж байна. 2024 онд Эжөү хотын хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын хэмжээ 600 сая юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 566 хувиар нэмэгдсэн байна. Хятадын /Эжөү/ хил дамнасан цахим худалдааны аж үйлдвэрийн паркт Монголын сэтгүүлчид аж үйлдвэрийн паркийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, хил дамнасан цахим худалдааны шууд нэвтрүүлгийн явцтай танилцаж, санхүүгийн шинэчлэл, инкубацын удирдамж, боловсон хүчнийг урьж ажиллуулах чиглэлээр хил дамнасан цахим худалдааг дэмжих бодлоготой танилцав. “Нисэх онгоцны буудлын эдийн засгийн бүс хил дамнасан цахим худалдааг дэмжих 12 төрлийн бодлого гаргасан. Одоо энд 70 гаруй компани суурьшиж, импортын бараа бүтээгдэхүүний өдөр тутмын борлуулалт 2 сая юаньд хүрч байна” гэж Хятадын Эжөү хил дамнасан цахим худалдааны аж үйлдвэрийн паркийн хариуцлагатай хүн Би Вэй танилцууллаа.

"Нисэх онгоцны буудал өөрийн гэсэн ачаа тээвэр, борлуулалтын системтэй байхыг харлаа. Ачаа тээврийн логистик, борлуулалтын нэгдсэн хөгжлийн загвар нь надад маш шинэлэг сэтгэгдэл төрүүлж байна. Энэхүү нисэх онгоцны буудлыг Монголын уншигчдад таниулах төлөвлөгөөтэй байна” хэмээн Монголын Эргэлт сайтын сэтгүүлч Д.Бямбасүрэн хэллээ.

Хүбэй мужийн Үхань хотын Дүнхү нуурын шинэ технологийн хөгжлийн бүсэд Монголын сэтгүүлчид "Гуангү оптик фотон" агаарын метронд сууж, үзэсгэлэнт Үхань хотоор аяллаа. Тус компанийн ажилтнаас уг шугам нь 10.5 км орчим урттай, 6 өртөөтэй байдаг. Нэг удаагийн тасалбар, өдрийн тасалбар, сарын тасалбар гэх мэт төрөл бүрийн тасалбарыг худалдаанд гаргаж, үнэ нь 30-120 юань байдаг хэмээн Монголын сэтгүүлчдэд танилцууллаа.

Монголын сэтгүүлчдээс дурдсан "Энэ дүүжин метро нь үзвэр үзэхээс гадна замын түгжрэлийн асуудлыг үр дүнтэйгээр арилгаж чадах уу?" гэдэг асуултанд тус компанийн ажилтнаас энэхүү агаарын галт тэрэг нь бие даасан зорчих эрхтэй бөгөөд зорчигчийн урсгал ихтэй үед 3 минутын тутамд нэг метро зорчиж, ойр орчмын иргэдийн зорчих асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх боломжтой гэж танилцууллаа.

Шинжлэх ухаан, технологи өндөр түвшинд хөгжиж байна

Шинжлэх ухаан, технологи нь нэгдүгээр үйлдвэрлэлийн хүчин бол, боловсон хүчин нь нэгдүгээр нөөц, инновац нь нэгдүгээр хөдөлгөгч хүч юм. Хүбэй муж нь шинжлэх ухаан, боловсон хүчин, шинжлэх ухаан, технологийн инновацын чадавхиараа давуу талтай байдаг. Сүүлийн жилүүдэд Хүбэй муж шинжлэх ухаан технологийн инновац, аж үйлдвэрийн инновацыг тасралтгүй ахиулж, үндэсний инновацын гинжин хэлхээнд идэвхтэй нэгдэн, үндэсний үр нөлөөтэй шинжлэх ухаан, технологийн инновацын өндөрлөгийг бий болгохыг хичээж ирсэн нь Монголын сэтгүүлчдэд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээлээ.

Хүбэй мужийн хүн дүрст роботын инновацын төвийн Шэньнүн, Хөдөлмөрчин, Тяньвэнь зэрэг хүн дүрст роботууд Монголын сэтгүүлчдийн анхаарлыг маш их татлаа. Хүн дүрст роботууд нь супермаркет, ресторан, орон сууц, үйлдвэр, лаборатори гэх мэт 14 үйлчилгээний салбарт үйлчилгээ үзүүлэх туршилт хийнэ. Туршилтын дараа ажилтнууд хүн дүрст роботуудын өгөгдлийг цуглуулж, хянах, тэмдэглэх, мэдээлэл цуглуулах талбайд машинаар цуглуулсан өгөгдлийг бүртгэнэ.

Мэдээлэл цуглуулах талбай нь албан ёсоор ашиглалтад орсны дараа жилд сая тооны мэдээлэл цуглуулах боломжтой бөгөөд ирээдүйд бусад холбогдох аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байж, хүн дүрст роботуудыг судлах, хөгжүүлэхэд баталгаажуулах үйлчилгээ үзүүлж, Хүбэй мужийн хүн дүрст роботын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд туслах болно гэж компанийн ажилтан танилцууллаа.

Хүн дүрстэй роботуудын хэрэглээний туршилтын үеэр Монголын TV9 телевизийн сэтгүүлч Н.Халиун хүн дүрст роботтой тоглоом тоглон туршижээ. “Үхань хотын шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний хөгжил намайг маш их гайхшируулж, ид шидийн мэдрэмжийг төрүүллээ” гэжээ.

Ланьтү Автомашины Технологи ХХК-д Монголын сэтгүүлчид шинэ эрчим хүчний машин үйлдвэрлэж байгааг сайшаав. “Ланьтү цахилгаан машин хамгийн сүүлийн үеийн шинэ загварын цахилгаан машин 15 минут цэнэглэхэд 515 км хол аялах боломжтой” гэж ажилтнаас танилцууллаа.

“Одоо дэлхийн улс орны ард түмэн байгаль орчныг хамгаалах асуудалд улам их анхаарал хандуулж байна. Ланьтү автомашины батерейны хурдан цэнэглэлт, хэт урт зай аялах боломжтойг хараад маш их гайхан биширж байна. Хятадын шинэ эрчим хүчний автомашины борлуулалт цаашид улам их нэмэгдэнэ гэдэгт итгэж байна” гэж Масс сайтын сэтгүүлч Г.Нандин-Эрдэнэ хэллээ.

Монголын сэтгүүлчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл бол Ланьтү авто машиныг туршин жолоодох аялал байлаа. Тус компанийн туршилтын замд Монголын сэтгүүлчид ээлж дараалан янз бүрийн загварт машинд сууж, туршилтын зам дээр туршилтын жолоочтой хамт давхиулна.

Монголын Түрлэг сайтын сэтгүүлч Ж.Өлзийсайхан хэлэхдээ, “Сая хоёр өөр загварын машиныг туршин жолоодож үзлээ. Би 16 жил жолоо барьж байгаа бөгөөд энэ туршилтын жолоодлого нь энгийн үеийн жолоодлогоос тэс өөр юм байна. Эдгээр машинууд хурдаа огцом хүчтэй нэмдэг нь үнэхээр гайхалтай юм” гэжээ.

Ойлголцлыг нэмэгдүүлэх гүүр

Хамтарсан сурвалжилгын арга хэмжээний төгсөлтийн үеэр “Сайн сайхан ирээдүйгээ хамтдаа зураглая” сэдэвт Хятад, Монголын залуучуудын хэвлэл мэдээллийн дугуй ширээний уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтад оролцсон сэтгүүлчид Хятад, Монголын найрамдлыг тэмдэглэн үлдээж, хоёр улсын хөгжил, боломжийг улам олон хүмүүст түгээх болно. Хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, сэтгэлийн нөхөрлөлийн гүүрийг улам бататгаж, Хятад, Монголын ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Энэхүү хамтарсан сурвалжилгын ажиллагаа нь Монголын сэтгүүлчдэд Хятад улсын экологийн нөхөн сэргээлт, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, соёлын өв уламжлал, гадаадад нээлттэй байлгаж буй байдал, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл зэрэг олон салбарын хөгжлийн ололт амжилт, үнэ цэнтэй туршлагыг гүнзгий ойлгох боломжийг олгож, Хятад, Монголын ард түмний хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх бат бөх гүүр тавьсан билээ.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Л.Мөнхбаатар хэлэхдээ: “Хятад, Монгол хоёр улс нь ижил төстэй соёл, аж үйлдвэртэй байдаг. Хэвлэл мэдээллийнхэн бид хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх гүүр нь юм. Бид Үхань хотын түүх, цаашлаад Хятадын түүхийг Монголд сурталчлах болно. Хоёр улсын найрамдалт харилцаа, нөхөрлөл өнө мөнх орших болтугай!” гэжээ.

 

Зохиогч: Б.ХУРЦ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : SLG
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл