solongonews
Дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны бэлтгэл бүрэн хангагдав
2015-08-26 21:34
Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албан гэрийн орлогч дарга Гүө Вэйминь: - Дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдаж, 70 жилийн ойн баяраа бид хоног тоолон хүлээж байна гэж мэдээлжээ.

Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албан газарт болсон Дундад улсын ард түмэн Японыг эсэргүүцсэн дайны ялалт болон Дэлхийн ард түмэн фашизмыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хэвлэлийн бага хурал дээр Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Гадаад явдлын яам, Соёлын яам, Төрийн зөвлөлийн Хилийн чанад дахь харилцааны алба болон парадын удирдагчийн багийн албаны хариуцлагатан дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний бэлтгэл ажлын тухай 8 дугаар сарын 25-ны өдөр танилцуулав.

 Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал

Гадаад явдлын яамны орлогч тэргүүн Жан Мин хэлэхдээ: - Дундад улстай харилцаа холбоотой улс орнуудад урилга өгч, Олон улсын хамтын нийгэмлэгийн хариу болон дэмжлэгийг олсон юм. Одоогийн байдлаар 49 улс орон Дундад улсын урилгыг хүлээн авч, 9 дүгээр сарын 3-ны өдөр тэмдэглэх арга хэмжээнд оролцох бөгөөд үүнд Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн зэрэг гадаадын 30 удирдагч, засгийн газрын өндөр дээд 19 албан тушаалтан, олон улсын болон бүс нутгийн байгууллагын хариуцлагатай 10 албан тушаалтан багтаж байна гэжээ.

Парадын удирдагчийн багийн албан газрын орлогч дарга, Жанжин штабын дайтах хэлтсийн орлогч дарга Чүй Рүй хэлэхдээ: - Одоогийн байдлаар Орос, Казахстан, Пакистан зэрэг 11 улс цэргийн жагсаалын баг томилж, 6 улс төлөөлөгчийн баг томилон парадад оролцох бөгөөд 17 улсын цэргийн жагсаалын баг болон төлөөлөгчийн баг Дундад улсад ирж, парадын сургалтын сууринд саатаад байна гэжээ.

Төрийн зөвлөлийн Хилийн чанад дахь харилцааны албаны орлогч дарга Хэ Яфэй хэлэхдээ: - Төрийн зөвлөлийн Хилийн чанад дахь харилцааны алба болон Дундад улсын Хилийн чанад дахь мэдээлэл солилцооны холбооноос хамтран гадаадад суугаа Дундадын иргэдийн төлөөлөгчдийг бүртгэн, улсдаа буцаж ойн баяраа тэмдэглэх урилга өгөх ба хүлээн авах ажлыг хариуцна. Хилийн чанад дахь харилцааны алба нь сүүлийн 4 сарын хугацаанд 130 гаруй улсад суугаа 200 гаруй Дундад улсын элчин сайдын яамнаас санал авч, нарийн нягт сонгосны дүнд 120 гаруй улс оронд амьдран суугаа 1779 Дундад улсын иргэдэд урилга өгөөд байна гэжээ.

Соёлын яамны орлогч дарга Дүн Вэй хэрэхдээ: - Урлагийн үдэшлэг нь тэмдэглэх үйл ажиллагааны чухал нэгэн агуулга юм. Үдэшлэгийг “ялалт болон энх тайван” хэмээн нэрлэж, түүхийг харуулах бөгөөд энх тайван болон ялалтын харьцаа – баатруудын халуун цусаар сольсон дайны ялалт нь энх тайван шинэ эрин үеийг авчирсан гэдийг өгүүлж, амархан олдоогүй энх тайвны ялалтаа нандигнан хамгаалах хэрэгтэй гэсэн санааг харуулах болно гэжээ.

 9 дүгээр сарын 3-ны өдрийн үдээс өмнө Бээжингийн Тянь Ань Мэнь талбайд Дундад улсын ард түмэн Японыг эсэргүүцсэн дайны ялалт болон Дэлхийн ард түмэн фашизмыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх их хурал болон цэргийн парад болж, өдөр нь ардын их хурлын танхимд том хэмжээний хүлээн авалт зохион байгуулж, нам төрийн тэргүүнүүд ирсэн зочидтой уулзан дайны ялалтын 70 жилийн ойгоо тэмдэглэх болно. Орой нь ардын их хурлын танхимд урлагийн үдэшлэг зохиогдож, Дундад улсын Японыг эсэргүүцсэн дайны аугаа түүхийг үнэн мөнөөр нь дүрслэн харуулах болно. 9 дүгээр сарын 2-ны өдрийн үдээс өмнө Дундад улсын Намын төв хороо, Төрийн зөвлөл, Төв хорооны цэргийн комиссоос Японыг эсэргүүцэх дайнд оролцсон ахмад байлдагч, жанжин нарт дурсгалын тэмдэг олгох болно. 

Найруулагч: С. Урьхан
Эх сурвалж : Синь Хуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл