solongonews
Эхний таван сард Хятадын буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ 78.77 тэрбум ширхэгт хүрэв
2025-06-16 16:02
Эхний таван сард Хятадын буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ 78.77 тэрбум ширхэгт хүрэв

 

Сэтгүүлч 6-р сарын 16-ны өдөр Хятадын Үндэсний шуудангийн товчооноос мэдээлснээр, эхний 5 сард Хятадын шуудангийн салбарын хүргэлтийн ажлын хэмжээ 86 тэрбум 180 сая ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.6 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ 78.77 тэрбум ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар өссөн байна.

Мөн өдөр Хятадын Үндэсний шуудангийн товчоо шуудангийн салбарын амжилтыг зарлав. Эхний таван сард шуудангийн салбарын бизнесийн орлого (Шуудангийн хадгаламжийн банкны шууд үйл ажиллагааны орлогыг тооцохгүйгээр) 718 тэрбум 730 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар өссөн байна. Үүний дотор буухиа хүргэлтийн бизнесийн орлого 592 тэрбум 460 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.3 хувиар өссөн байна.

Эхний таван сард, Хятадын хот доторх буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ 6 тэрбум 420 сая ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,8 хувиар өссөн байна; хот хоорондын буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ 70.69 тэрбум ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өссөн байна; Хонконг, Макао, Тайваний буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ 1.66 тэрбум ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.4 хувиар өссөн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл