solongonews
Усыг тогтсон цагт уух нь эмнээс илүү тустай
2015-05-17 11:31
Ус нь хүний цангааг тайлахаас гадна арьс хуурайшихаас хамгаалах, биеэс хорт бодисыг гадагшлуулж цэвэрлэх, өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ юм.

 Хүн хоолгүй 7 хоног болж чадах ч усгүй 3 хонож ч чадахгүй. Усыг доорх цагуудад уувал эдгээр эерэг дүн гардаг гэнэ.   

06:30-07:00

Өглөө ус уух нь хүний биед хамгийн хэрэгтэй. 250 мл ус ууснаар элэг, бөөрийг цэвэрлэж өгдөг ажээ. Ус уусны дараа 30 минут юм идэхгүй байвал сайн.

08:00-09:00

Энэ цагт хүмүүс ажил руугаа яарч тэвддэг. Харин энэ үед 250 мл ус уувал биед сэргээш болж эрч хүч нэмэгддэг байна.

11:00

Энэ цагт хүний бие тасралтгүй 2-3 цаг ажилласнаас болж бага зэрэг сульдаж, тархи ядарсан байдаг. Та анзаарвал уруул тань хуурайшин, ам чинь цангасан байна. Энэ цагт ус уувал стресс, ядаргаа багасч, биеийг чийглэж өгдөг.

12:30-13:30

Үдийн хоолондоо орсны дараа ус ууж хэвших хэрэгтэй. Ингэснээр хоолны шингэцэд сайнаар нөлөөлж, биеийн жинг барихад тусалдаг. Ус бага уух нь таргалах нэг шалтгаан болдог юм шүү.

15:00-16:00

Хүний бие организм энэ цагт идэвхгүй байдалд орж нозоорч эхэлдэг. Энэ үеэр ус уувал нозоорсон биеийг сэргээж өгнө.

17:30-18:30

Энэ цагт ус уух нь хоолны дэглэм барьдаг хүмүүст илүү зохимжтой.

22:00-23:00

Унтахаас 30 минутын өмнө нэг аяга ус уувал цус бүлэгнэхээс сэргийлдэг ажээ.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл