Хамгийн энгийн, үр дүнтэй цайруулах маск
2015-06-08 10:01
Нимбэгийг нимгэн хэрчээд шүүсийг нь шахна. Мөн ингэж бэлдсэн өргөст хэмхийн шүүстэй хольж нүүрээ арчина.
Нимбэгийг нимгэн хэрчээд шүүсийг нь шахна. Мөн ингэж бэлдсэн өргөст хэмхийн шүүстэй хольж нүүрээ арчина. Эсвэл шүүсээ даавуунд шингээн нүүрэн дээрээ 15 минут бигнүүр тавина.

Нэг ширхэг улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага оливийн тос нэмж хутгаад нүүрэн дээрээ жигд түрхэн 15-20 минут байлгана. Энэ маск нь нүүрэнд тэжээл өгөхөөс гадна цайруулдаг ид шидтэй.
Арьсыг зөөлөн, булбарай болгодог маск бол улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж бэлдсэн маск юм. Нэг ширхэг улаан лоолийн шүүсийг тал аяга сүүтэй хольж нүүрэн дээрээ 15 минут бигнүүр тавихад нүүрний арьс цайхаас гадна булбарай болно.
Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
