Хятад улс өндөр нарийвчлалтай хиймэл дагуул хөөргөв
2025-10-27 09:32
Хятад улс өндөр нарийвчлалтай хиймэл дагуул хөөргөлөө.

Хятад улс Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс 10-р сарын 26-ны өдрийн 11:55 цагт "CZ 3B" зөөгч пуужин ашиглан, өндөр нарийвчлалтай-14 02 хиймэл дагуулыг хөөргөв. Хиймэл дагуул товлосон тойрог замдаа орсноор хөөргөлтийн ажил бүрэн амжилттай боллоо.
Тус хиймэл дагуулыг ашиглан дэлхийн хэмжээнд өндөр нарийвчлалтай стерео дүрс зургийг үр дүнтэй авч, гадаргуугийн том хэмжээний дижитал газрын зураг хэмжин гаргаж, дижитал өндрийн загвар, дижитал гадаргуугийн загвар зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх
