Энэ нь ТӨЗО-ны цахим худалдааны экологийн системийн байгуулалт эхэлснийг харуулж байна. Оны эцсээр төслийн гол ажлуудыг албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг төсөл нь Төвдийн дотоодын аж ахуйн нэгжийн гадаад зах зээлд нэвтрэх хүчийг дайчлаад зогсохгүй засгийн газарт туслан, аж үйлдвэрийн хөгжил, макро эдийн засгийн зохицуулалтын мэдээллийг ойлгох тавцан болох юм байна.

ТӨЗО-ны аж үйлдвэр, мэдээллийн тэнхимийн орлогч дарга Жөү Хү танилцуулахдаа: - Төвдийн цахим худалдааны систем нь В2С интернет худалдааны тавцан, В2В бизнес худалдааны тавцан, хөрөнгийн цахим худалдааны тавцан, гурав дахь талын нээлттэй тавцан гэх 4 хэсгээс бүрджээ. Өнгөрсөн жилээс хойш цахим худалдааны төслийн байгуулалт, үйл ажиллагааг салбарууд хамтдаа ахиулснаар, Төвдийн цахим худалдааны хөгжлийн хэлбэрийг бий болгожээ.
