solongonews
Хятад, Номхон далайн арлын орнуудын Гадаад хэргийн сайд нарын III удаагийн уулзалт зохиогдов
2025-05-29 10:04
Хятад, Номхон далайн арлын орнуудын Гадаад хэргийн сайд нарын III удаагийн уулзалт зохиогдлоо.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 05-р сарын 28-ны өдөр Шямэньд Кирибатийн Ерөнхийлөгч бөгөөд Гадаад хэргийн сайд Танети Маамаутай Хятад, Номхон далайн арлын орнуудын Гадаад хэргийн сайд нарын гурав дахь уулзалтыг хамт даргалсан байна.

Ван И Хятад, Номхон далайн арлын орнуудын хувь заяаны хамтын цогц байгуулах тухай 6 санал дэвшүүлэв. Үүнд:

Нэг. Харилцан хүндэтгэхийг баримтална. Арлын орнууд бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахыг Хятад улс тууштай дэмжинэ. Арлын орнууд нэг Хятадын зарчмыг үргэлжлүүлэн баримтална гэдэгт итгэж байна.

Хоёр. Хөгжлийг тэргүүн байранд тавихыг баримтална. Дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтран хэрэгжүүлж, "Бүс ба Зам"-ыг хамтдаа чанарын өндөр түвшинд бүтээн байгуулахыг гүнзгийрүүлнэ. Хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээ зөвшилцөлийг түргэтгэн ахиулна.

Гурав. Ард түмэнээр төв болгохыг баримтална. Ондоо багтаан амьжиргааг дэмжих "жижиг мөртөө сайхан" хэмээх 200 төсөл хэрэгжүүлнэ.

Дөрөв. Солилцоо болон харилцан суралцахыг баримтална. Хэвлэл мэдээлэл, залуучууд, эмэгтэйчүүд, спорт гэх зэрэг салбар дахь солилцоог бэхжүүлнэ.

Тав. Шударга, төв ёсыг баримтална. Нэгдсэн Үндэстний Байгууллагаар төв болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг хатуу хамгаална.

Зургаадугаар. Зовлон зүдгүүрээ хамтдаа даван туулахыг баримтална. Хятад улс арлын орнуудтай дэлхийн уур амьсгалын засаглалын явц дахь хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо эрчимжүүлэхэд бэлэн байна.

“Хятад, Номхон далайн арлын орнуудын Гадаад хэргийн сайд нарын 3 дахь удаагийн уулзалтын хамтарсан мэдэгдэл”-ийг бүх талууд санал нэгтэй баталлаа. Хятад улс мөн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг гаргасан байна.  

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл