solongonews
Хоёр ээлжийн галт тэрэг түр цагаар зогсов
2015-08-06 14:12
Хөххотын төмөр замын товчоо хоёр ээлжийн галт тэргийг түр цагаар зогсоов.

Шанши мужийн хэсэг бүс нутагт орсон ширүүн борооны улмаас Ши Ань хотын төмөр замын товчоонд харьяалагдах олон зурвас төмөр зам саатав. Иймээс зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Хөххотын төмөр замын товчоо 8 дугаар сарын 4-нд Хөххотоос Чүнчин хот руу зорчих K1535 ээлжийн зорчигчдын галт тэргийг түр цагаар зогсоож, 8 дугаар сарын 5-ны өдөр Үхай хотоос Ши Ань хүрэх K1688 ээлжийн галт тэргийг мөн түр цагаар зогсоосон байна.

Найруулагч: Буянхишиг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл