solongonews
Хятадын супер том зах зээл дэлхийн анхаарлыг татаж байна
2025-06-24 15:32
Зуны Давосын форум Тяньжинь хотод эхэллээ. Хятадын супер том зах зээл дэлхийн анхаарлыг татаж байна

"Шинэ эрин дэх бизнес эрхлэлт" уриан дор явагдах Дэлхийн эдийн засгийн форумын 2025 оны шинэ аваргуудын хурал (Зуны Давосын 16 дахь форум) 06-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Тяньжинь хотод явагдах болно. Энэхүү форум нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

Одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс 1800 гаруй зочин тус хуралд оролцохоор бүртгүүлээд байгаа нь сүүлийн жилүүдийн оролцсон хүний хамгийн өндөр тоонд хүрч, Хятадын супер том зах зээл дэлхийн анхаарлыг татаж байгааг илэрхийлж байна гэж Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Чэнь Шуай хэллээ.

Тус форумаар бизнес эрхлэлт, технологийн инновац, Ази болон Ойрхи Дорнодын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа зэрэг сэдвүүдийг хэлэлцэх болно. Азийн Телевизийн мэдээлснээр энэ онд Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутгийн орнууд Зуны Давосын форумд оролцохыг ихэд хүсч байна. Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Мирек Душек:

- Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутгаас 120 гаруй төлөөлөгч оролцсон нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн гэж хэллээ .

Энэхүү байдлаар нэмэгдсэн нь эдийн засгийн харилцааны дүр төрх өөрчлөгдсөнтэй нэг талаар холбоотой гэж Мирек Душек бас үзэж байна. Одоогийн байдлаар Ази тив дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтийн 60 хувь нь Азиас бүрддэг. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улсын ач холбогдол улам их болж байна.

Дэлхийн эдийн засагт гарсан олон өөрчлөлт нь Давосын зуны форумыг зохион байгуулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна гэж Душек онцоллоо. Дэлхийн улс орнуудын удирдагчид технологийн дэвшил, дэлхийн эдийн засагт хурдацтай өөрчлөлт гарч байгаа энэ үед улс орнууд өрсөлдөх чадвартай, тэсвэр хатуужилтай хэвээр байхын тулд хэрхэн хөгжихийг идэвхтэй судалж байна. Үүний зэрэгцээ олон улсын бизнесийн удирдагчид Хятадад эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарт хөрөнгө оруулалтыг төлөвлөх талаар анхаарч байна.

Сингапурын Үндэсний их сургуулийн Ойрхи Дорнодын хүрээлэнгийн судлаач Жин Лин дэлхийн геополитикийн нөхцөл байдал улам бүр тодорхойгүй болж, Хятад улс тогтвортой түнш болж буйн зэрэгцээ ихэнх улс орон Хятадтай эдийн засгийн солилцоогоо үргэлжлүүлэн бэхжүүлэх болно гэж үзэж байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : хоур
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл