solongonews
Францын  6 настай хүү 3D хиймэл гартай боллоо
2015-08-19 12:12
Би гартай боллоо.

Франц улсын ISERE-ийн 6 настай хүү Maxence төрөлхийн баруун гаргүй ажээ. Саяхан тухайн газрын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах ашгийн бус байгууллага болох e-Nable түүнийг “Баруун гар”-тай болгожээ. e-Nable хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үнэ төлбөргүйгээр 3D хиймэл эрхтэн хийж өгдөг байгууллага бөгөөд Maxenceд өөрийн гарын хэмжээтэй ижилхэн 3D хиймэл гар хийж өгсөн байна.

 Maxence аав, ээжтэйгээ хамт

Энэхүү 3D хиймэл гар нь хуванцар, хөөс, уян хатан 8 эрэг зэрэг материалаас бүрджээ. Maxence ямар ч нөхөн шилжүүлэх мэс засал хийлгүйгээр хиймэл гарыг бугуйгаараа удирдан ашиглах боломжтой. Хиймэл гар ашиглаад удалгүй Maxence ширээний теннис тоглож чадах болжээ.

Надаа амьдрал хайрласан бэлэг
 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл